9. Эхнэр Чинь Намайг Дуудсан

563 84 21
                                    

Энэ булчинлаг залуугийн амнаас гарсан "Миний хайрт" гэдэг үг намайг энэхэн зуурт галзууруулах шиг л боллоо. Биенд минь байсан хамаг цус баруун нудрага руу минь юүлэгдчихэв үү? Гэлтэй халуу дүүгж, хүнд оригсоор Тэхёны шинэ хайртын зүүн шанаанд буув.

Өнөөх залуу эргэж хараад гараараа уруулнаасаа шүүрсэн цусыг арчиж харчихаад над руу шоолсон байртай инээгээд- Үүнээс илүүг чадахгүй нь үү? Гээд гараа зангидсаар над руу цохихоор дайртал Тэхён бидний голоор орж болиулаад "Хайрт минь хэрэггүй ээ. Зүгээр түрүүлээд орж бай тэгэх үү? Би гялс ярих юмыг нь сонсчихоод оръё"

Гэхэд нь Жонгүг гэх тэр залуу хөмсгөө зангидсаар толгой дохин дотогш орох гэж байснаа эргэж Тэхён руу ирээд хүчтэй гэх чинь уруул дээр нь үнсэв. Тэр залуу надад "Ким Тэхён зөвхөн минийх" гэж батлах гэсэн бололтой уруул дээр нь үнсэж байхдаа над руу зэвүүн гэх чинь ширтсээр байв.

Энэ зураглалыг хараад зүгээр зогсоод байж чадахгүй нь... Жаахан л удвал үхэх бололтой.

Яг тэсгэл алдаж дэлбэрдгийн даваан дээр ашгүй нэг юм тэд үнсэлтээ салгав.

Өнөөх залуу орохдоо-Хайрт минь хурдан орж ирээрэй гээд дахиж нэг уруул дээр нь үнсээд над руу хүйтэн харц чулуудчихаад дотогш оров.

--Машинд--

Би-Ким Тэхён тэр хэн юм? Миний хайрт? Хайрт минь гэнэ ээ? Намайг галзуурах шахаж байгааг мэдсээр байж миний нүдэн дээр тэр хөгийн амьтантай үнсэлцэнэ гэнэ ээ?

Тэхён над руу юу ч үгүй хоосон харцаар ширтэж байснаа-Жон Хусог тэр биш чи л хөгийн амьтан. Галзуурах шахсан гэнэ ээ? Тэгвэл чи намайг хэдэн удаа галзуурч сэтгэл дотроо өөрийгөө хэдэн удаа булшилсан гэдгийг мэдэх үү? Чи бид хоёрын зүгээр л үнсэлцээд өнгөрөхийг ганц л удаа харсан. Харин би Жисү та хоёрыг үнсэлцэхээс цаадахыг хийж байхыг чинь хэдэн удаа харсан гэдгээ өөрөө ч тоогоо алдчихаж. Өмнө нь би чамд өөрөөсөө ч илүү хайртай болохоороо энэ бүгдийг тоолгүй нүдээ аниад өнгөрөөдөг байсан. Гэхдээ тэр өдөр би бүх зүйлийг ойлгосон. Би чиний дэргэд л байна гэвэл Жисүг тэвчиж, хүүг чинь хүртэл хэн хүнээс илүү хайрлахаар сэтгэл шулуудсан байсан. Гэтэл чи Жисүтэй загас наадуулахын төлөө надад худлаа ярьсан.

Намайг худлаа ярьсан гэдгийг Тэхён яаж мэдсэнийг гайхсаар-Тэрийг чи яаж мэдэж байгаа юм??

Тэхён-Гайхалтай эхнэр чинь намайг гэртээ дуудсан юм...

--Өнгөрсөнд--

~제 남편의 사랑하는 남자~Donde viven las historias. Descúbrelo ahora