7.Жисүтэй унт

574 72 3
                                    

Жисү-Хусогаа чи өнөөдөр гэртээ ирээд хоночихож болохгүй юм уу?

Хусог-Би яах гэж ирэх юм. Би зүгээр хувцасаа авах гэж л энд ирсэн юм. Би чамайг хүүхэдтэй болгож өгсөн өөр надаар бас яах гээд байгаа юм??
Жисү-Би далд санаа агуулаагүй шүү. Зүгээр л өнөөдөр аав ирж оройн хоол иднэ гэсэн. Бараг хонож ч магадгүй. Тэгэхээр чамтай дотно байгаа юм шиг харагдахгүй бол... гээд доош харан дуугаа хураав.

Хусог-Би бодож үзье. Гэхдээ ирнэ гэж амлаж чадахгүй шүү.

Жисү-Ирэхийг бодоорой. Намайг биш юм аа гэхэд хүүгээ бодоод...

Хусог-Шалчигнахаа больж үз.*гэрээс гарах*

Жисү Хусогыг хаалга саван гарсны дараа сөхрөн унан уйлж эхлэв.  Жисү тэрэнд хайргүй өөр хүнд хайртай ч гэсэн түүнд хамгийн сайнаараа ханддаг. Бүр жирэмсэн байх хугацаандаа сайхан сэтгэлтэй, гэрэл цацруулсан Хусогт татагдаж бараг ирээдүйд салахгүйгээр хамт амьдарч болох тухай хүртэл бодож байсан. Тэрнийг эмнэлгээс гаран гартал Хусог тэрнийг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгосон байсан. Гэвч Хусог тэрнийг жирэмсэн байхад ханддаг байснаасаа огтхон ч өөр хүн болж, төрөл арилжсан мэт аашлаад аль хэдийн бүтэн сарын хугацаа өнгөрчээ. Тэр бүр хайртай хүнтэйгээ амьдрана гээд гэрээсээ явчихсан. Хаяа хүүгээ харах гэж эсвэл, зарим нэг эд зүйлсээ авах гэж л гэртээ ирдэг. Жисүг зочны өрөөндөө уйлаад сууж байхад нь утас нь дуугарав.

Аав

Жисү нусаа татаж, хоолойгоо зассаар-Байна уу?

Аав нь хөндий өнгөөр- Үхчихээгүй байж л байна. Одоо 2 цагын дараа 6 гээд очоё. Бүх юмаа бэлдчихээд байж байгаарай.

Жисү-З.Заа

Аав нь-Хусогтой ажил хэрэг ярих болохоор эрт ир гэж хэлээрэй.

Жисү-Хусог ажил ихтэй байгаа. Оройтох байх. Би яаж эрт ир гэж хэлэх юм?

Аав нь-Эхнэр нь юм байж энүүхэнийг хийчихэж чадахгүй байна уу? Ээж чинь уг нь иймэрхүү юмандаа их л сайн байсансан.

Жисү-Миний ээжийг доромжлохоо боль...

Аав нь-Чамайг ингэж өмөөрлөө гээд ухаангүй байгаа хүн босоод ирэхгүй. Тийм болохоор зүгээр л хэлснийг хий. Чи л миний үгэнд сайн орвол ээж чинь хурдан ухаан орно. Зүгээр хэлснээр хий!!!
*Утасаа таслах*

-5 цаг 40 минут-

Хусогын утсанд Жисүгээс 23 дуудлага 10 зурвас ирсэн байв. Түүнийг харсан Тэхён Угаалгын өрөөнд усанд орж байгаа Хусогт хандан "Жисүрүү явцгаах юм уу?"

Хусог усны онгоцноос нүцгэн ус дуслуулсан чигээрээ үсрэн гарч ирээд"Чи надтай хамт явах юм уу?"

Тэхён-Явцгаая аа. Та нарыг хоол идэж байх хооронд би хүүг чинь харж байя.

~~~~~

Жисүгийн аав уурссаар-Аль хэдийн 40 минут өнгөрчихөөд байхад яагаад Хусог ирэхгүй байгаа юм?? Би заавал ирүүл гэж хэлээ биз дээ? Гэж орилсоор хоолны ширээний цаанаас Жисүрүү гар далайхад Жисү хариу үзүүлэлгүй зүгээр л гараараа өөрийгөө хамгаалах гэж оролдоно. Яг л байнга ингэж зодуулдаг байсан юм шиг маш сурцтай гараараа өөрийгөө нуухыг харсан Хусог гутлаа ч тайлалгүй гүйж ороод Жисүгийн аавын далайсан гарыг хүчтэй гэх чинь барьж аваад-Та яагаад миний эхнэр рүү гар далайгаад байгаа юм?? Таньд ингэх ямар ч эрх байхгүй шүү. Хэмээн шийдэмгий эсвэл чин сэтгэлээсээ хэлэв. Тэгтэл Жисүгийн аав Хусог руу хошуугаа давссээр-Үгүйдээ тийм биш чи буруугаар ойлгосон байна. Би зүгээр ялаа үргээж байсан юм. Гээд долигоносон инээмсэглэл тодруулахад Хусог барьж байсан гараа бараг шидээд зэвүүн харц чулуудаж байснаа, Жисүрүү харцаа шилжүүлээд дулаахнаар инээмсэглэн-энэ үнэн үү? Хонгор минь? Гэхэд Жисү нулимс цийлгэнэсэн нүдээрээ Хусог руу нэг, аавруугаа нэг гүйлгэж байснаа-Ү-Үнээн... Юу гэж аав намайг зодох юм? Заа хоолоо идэцгээе. Би шөлөө аваад ирье гээд гал тогоо руу явахаар иргэтэл үүдэнд нь Тэхён зогсож байв. Жисү эхлээд гайхсан ч дараа нь баярын мишээл тодруулаад Тэхёныг хүзүүгээр нь тэврээд- Удаан уулзсангүй. Сайн сууж байсан биз дээ? Ирчихээд яагаад ороогүй юм?? Ор л доо гэсээр хөлөө зөөж ядсан Тэхёныг сугадаж чирсээр аавыхаа хажуугын суудалд суулгаад "Би будаа аваад ирнэ ээ"

~~~~~

Орой Тэхёныг унтаж байхад түүний ор руу нэг хүн шургах шиг болохоор нь Тэхён нойроо хармалсаар-Хусогаа явж Жисүтэй унт. Өнөөдөртөө ядаж зүгээр тус тусдаа унтацгаая. Гэхэд хөнжилд нь орсон байсан хүн чимээгүйхэн гараад явчихав. Тэхён өндийгөөд "Энэ хэзээ ийм дуулгавартай болчихсон юм бол оо." Гэж амандаа үгэлчихээд буцан орондоо орон унтав.

N/N-хүндэт уншигчид минь сайн байна уу? Зохиолчийнх нь бие хэд хоног базаасангүй ээ. Сая ядаргаанаас болсон гэдэг онш аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул. Өгүүллэгүүдээ хэд хоногтоо оруулж чадахгүй байх. Тиймээс та нараасаа түмэнтэй уучлал хүсье. Нами нь хурдан иргэж ирээд хурдан хурдан өгүүллэгүүдээ оруулах болно оо. Уг нь энэ хэсэг дээр гоё зүйл бодчихсон байсан ч толгой өвдөөд сайн бичиж чадахгүй байсан болохоор олигтой зүйлс бичилгүй зүгээр л өгүүллэгийнхээ төгсгөлд нэмэр болох хэсэг биччихлээ. Та нар минь эрүүл аз жаргалтай байцгаагаарай. Түр баяртай.😇💘

~제 남편의 사랑하는 남자~Donde viven las historias. Descúbrelo ahora