Жонгүг бид 2 дэлхийг 2 сар тойрох байсан ч зарим нэг асуудлаас болоод сар яваад одоо Инчоны онгоцны буудалд бууж байна.
Тэрний ачаар хүн гэдэг ямар хөгийн амьтан байдаг гэдгийг, ямар ч сайн хүнд бүрэн итгэх хэрэггүй гэдгийг, сайхан царай худал инээмсэглэлд хууртах хэрэггүй гэдгийг ухаарлаа.
Би- Салцгаая.
Жонгүг-Чи чинь гэнэт юу яриад байгаа юм???
Би нулимсаа залгиад-Хоёулаа салая. Би хангалттай тэвчлээ одоо чадахгүй нь...
Жонгүг-Юуг яаж тэвчсэн гэж??
Би-сарын өмнө би бүх зүйлийг чинь мэдчихсэн одоо жүжиглэх хэрэггүй.
Жонгүг-Юу яриад байгаа юм??? Юу мэдсэн гэж??
Би-Жисү та хоёрын гайхамшигт төлөвлөгөөг би мэдэж байгаа.
-Сарын өмнө-
Нэг мэдсэн Жиминтэй бараг 2 цаг юм яриад суучихсан байв. Яарсаар буудлынхаа өрөөнд орж иртэл Жонгүг байсангүй. Гэтэл миний араас хөлс нь гойжоод, үс нь арзайж хувцсаа хааш яаш өмсчихсөн Жонгүг хар гүйхээгээрээ орж ирлээ. Жонгүг намайг хайснаас болоод л ийм байдалтай байгаа гэж бодтол үгүй байсан. Тэрнийг унтаж байх хооронд утсанд ирсэн зурвасыг би санаандгүй уншчихсан юм.
Ххх
Чи орондоо ч үнэхээр сайн шүү. Өмнөхөөсөө ч илүү сайжирчихаж. Дараа уулзая бяцхан туулай минь...
Тэмдэглээгүй дугаар ч гэлээ. Хэний дугаар гэдгийг нь сайн санаж байна. Хүнтэй гэрлэчихээд өдөр бүр залгаж, зурвас бичиж шижиг хүргэдэг байсан болохоор Жисүгийн дугаар гэдгийг төвөггүй мэдэж байсан юм.
Би өдөр буруу сонсоогүй байх нь. Яах аргагүй Жисүтэй ярьсан байж. Жиминий хэлдэг ч үнэн бололтой.~~~~~~~~~~~
Аль хэдийн 9 цаг болж хот хөл хөдөлгөөнд дарагдсан байх аж. Буудал руу гаа явах замдаа кофе аван уусаар алхана. Үнэхээр хөдөлгөөн ихтэй юм аа. Сая л нэг Улаанбаатар зочид буудлын бараа харагдахад буудлын зүг алхах алхалтынхаа хурдаа нэмэн алхаж байхад танил царай харагдах шиг болсон ч нэг их тоолгүй цааш явлаа. Буудалдаа ороход бас л Жонгүг байсангүй. Түрүүн харсан хүн Жонгүг байсан байх нь ээ гэж бодсоор хувцасаа сольчихоод дээд давхарт Жисүгийн байрлаж байгаа өрөө рүү очиход хаалганы цаанаас л эр эм хоёрын янаглах чимээ хангалттай сонстож байна. Жонгүг, Хусог хоёрын хэн байх нь сонирхол татсан тул хаалгыг нь зөөлхөн онгойлгоод ороход төсөөлсөний дагуу Жонгүг байлаа. Чи үнэхээр гайхалтай хүн юм Ким Жисү. Надад хайртай гэдэг хэрнээ хайртай бүхнийг минь булаагаад л...
Хайр ийм байдаггүй юм.~~~~одоо үе~~~~
Би өнгөрсөн дурсамжуудыг нь яриад-Цааш нь ярих уу? Францд байхад хуучны найзтайгаа уулзана гэчихээд Жисүтэй хоносныг чинь, Жисүд төрөл бүрийн виагра зөөж Хусогыг занганд оруулдаг байсныг чинь ч ярих уу? Зүгээр л холдож үз...
Жонгүг гарнаас минь зурсаар-Тэхёнаа ганцхан л удаа. Ганцхан л удаа уучилчих. Би дахиж Жисүтэй орооцолдохгүй. Зөвхөн чамайг л хайрлаж амьдрана.
Би-Жисүгээ л хайрлаж амьдар.
-зохиолчын талаас-
Жонгүгын хэлсэн зүйлсээс болоод Жисү бараг галзуурах шахан "арчаагүй амьтан минь тийм хурдан баригдчихсан юм уу? Одоо яах болж байна. Би бараг л Хусогын бүх зүйлсийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж байхад баригдчихаар чинь яах болж байна. Тэхён тэрэнд хэлчихвэл бүх зүйл дуусна. Юу ч үгүй гудманд хөөгдөж гарна. Яг одоо Тэхён дээр очоод барьж хориод, барьцаалж нуугаад ч хамаагүй амыг нь тагла!! "
Жисүг гэртээ орж ирэхэд нь Хусог зочны өрөөндөө сууж байв. Жисү сандарсан ч юу ч болоогүй юм шиг хажууд нь очин суутал Хусог тугтуйтай зүйл ширээн дээр тавин-Одоо энийг аваад хэнд ч мэдэгдэлгүй хол явж амьдар. Миний нүдэнд ч тэр хүүгийн минь нүдэнд ч огтхон ч үзэгдэх хэрэггүй!!
YOU ARE READING
~제 남편의 사랑하는 남자~
RomanceV-Hope Хайр дурлалд нас, жин, нийгмийн гарал үүсэл, гадаад дотоод нь огт хамаагүй бүр яс яривал хүйс ч хамаагүй!!!!!!!!!