Жисү-Гэнэт яагаад?? Би юуг буруу хийсэн гэж ингэж хүүгээсээ хол байх ёстой юм?? Тэгээд ч бидний гэрээ дуусах болоогүй байгаа биз дээ?
Хусог-Чи юу буруу хийсэн гэдгээ мэдэхгүй байгаа юм уу?? Надад тэр шингэнийг өгөх хэрэггүй байсан юм. Тэр бөөгөөс авсан шингэн чинь хэсэг хугацаанд толгойг минь эргүүлж, хэдэн удаа чамайг миний доор оруулсан ч Тэхёныг гэх хайрыг минь давж чадаагүй. Надаас Тэхёныг минь явуулсны төлөө, Намайг хуурч эд хөрөнгөнд минь шунасаны төлөө, Тэхёныг минь эдгэршгүй сэтгэлийн тамд унагаж шаналгасны төлөө чамайг гэрээсээ хөөж байгаа юм. Наад дугтуйн дотор чинь гэрээгээ зөрчсөний төлбөр бас бус хэдэн төгрөг нэмээд хийчихсэн байгаа. Угаасаа гэрээнд хугацаанаасаа өмнө гэрээг цуцлах талаар заалт байсан болохоор хуулийн дагуу бүх зүйл миний талд шийдэгдэнэ. Тиймээс олон юм ярьж нэхэл дагуул болох хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
Жисү өвдөглөж суун уйлсаар-Үгүй ээ Хусогаа би явж чадахгүй. Үгүй ээ үнэхээр чадахгүй. Би одоо эндээс хөөгдчихвөл аавд алуулна ш дээ. Гээд Хусогын хөлнөөс зуурсаар уйлахад Хусог хөлөөрөө цааш нь түлхэж унагаад туслахдаа хандан "Жисүг гаргаж өг" гэхэд туслах нь Жисүг гар дээрээ өргөсөөр гэрээс нь гарах гэтэл Жисү орилон "Би хүүгээ ганцхан удаа харчихаад явья тэгэх үү? Гуйж байна сүүлийн удаа" гэхэд Хусог өрөвдсөн бололтой асрагч эхд нь хандан "Хүүг аваад ир"
Жисү хүүгээ тэврээд ум хумгүй үнсэж, нус нулимстайгаа холилдсоор хэсэг болсоны дараа Хусог өөрөө ирж хүүгээ аваад Жисүг явуулав. Жисү байшингийх нь гадна хаалгыг нь нүдэж уйлж суусан ч Хусог нүд ч цавчилгүй байсаар шөнө дунд болгов. Хусог тэсгэл алдан утасаа аван цагдаа руу залгаад "манай хотхонд нэг галзуу хүүхэн орилоод иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна. Рояал хотхон. Асуудлыг хурдан шийдэж өгнө гэж найдаж байна" гээд утасаа таслаад орондоо оров. Хэсэг хугацааны дараа Жисүгийн орилох дуу цагдаагийн дохиогоор солигдон хотхон сая нэг дуу чимээнээс ангижрав.
-10 сарын дараа Тэхёны талаас-
Бид хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг нижгэр том тэмдэглэхээр бэлдэж байна. Маргааш төрсөн өдөр нь болох болохоор ажил үстэй толгойноос ч их байна. Ийм хурдан нэг жил өнгөрчихсөн гэхэд бүр итгэж өгөхгүй нь ээ. Шаар үлээгээд сууж байтал гаднаас үйлчлэгч орж ирэн шуудан ирсэн тухай хэлээд надад ямар ч хаяг, маркгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй захиа өгөөд гарлаа. Би ч юу ч бодолгүй нээн уншвал
Юун түрүүнд миний оронд хүүг минь өсгөж, нөхрийг минь халамжилж байгаад баярлалаа. Гэхдээ наад жаргалтай амьдрал чинь удаан үргэлжлэхгүй л болов уу? Зүв зүгээр сайхан амьдарч байсан 2 ч залуугийн амьдралаар тоглочихоод ингэж ганцаараа жаргаж болж байгаа юм уу? Тэхёнаа одооноос хүн чанартай байх хэрэгтэй шүү...
Энэ бас дахиад юу хүсээд байгаан бол оо?
N/N-Сайн уу? Манайхаан. Бичээч нь завгүй байсан болохоор шинэ хэсгээ удаачихлаа. Үнэхээр уучлаарай. Шинэ хэсгүүдээрээ уулзацгаая. Өгүүллэгийг минь уншдаг та бүхэндээ маш их хайртай шүү❣️
KAMU SEDANG MEMBACA
~제 남편의 사랑하는 남자~
RomansaV-Hope Хайр дурлалд нас, жин, нийгмийн гарал үүсэл, гадаад дотоод нь огт хамаагүй бүр яс яривал хүйс ч хамаагүй!!!!!!!!!