~Төгсгөл~

668 67 12
                                    

-5 жилийн дараа-

Хусог-Дарүнаа аавдаа тахилын ширээн дээр тавих алим угаагаад өгөөч.

Зочны өрөөнд зурагт үзэж байсан бяцхан хүү аавынхаа дуугаар ухас хийн босоод аав руугаа гүйн очоод "Ааваа би ирлээ. Танд юугаар туслах уу? " гээд жижигхэн гараараа эгдүүтэй гэх чинь ёслоход Хусог эгдүүрэхсээр "Наад алимаа угаачих"

Гэхэд Дарүн толгой дохин угааж эхлэв. Хэсэг алим угаачихаад

Дарүн-ааваа энэ хардаа зүрхэн хэлбэртэй алим. Би энийг хайртай охиндоо өгнөө.

Хусог эгдүүрхэн инээмсэглээд-чамд хайртай эмэгтэй байгаа юм уу?

Дарүн-Үгүй ээ зүгээр л хайртай болчихвол өгнө. Ааваа гэхдээ би яагаад жил болгон алим угаадаг юм??

Хусогын нүдэнд нулимс хураад-Ээж чинь дандаа тэгж ярьдаг байсан юм. Хүүгээ том болохоор нь алим угаалгаад иднэ ээ гэж...

Дарүн-Миний ээж ямар хүн байсан юм бэ? Та үргэлж л сайн хүн байсан гэдэг. Би ээжийхээ нэрнээс өөрийг мэдэхгүй.

Хусог-Чиний ээж сахиусан тэнгэрээс ч сайхан хүн байсан. Хэтэрхий үнэнч бас сайхан сэтгэлтэй нэгэн байсан. Даанч над шиг хүнтэй учирсанаасаа болоод жаргаж ч амжаагүй хорвоог орхисон. Бүгд миний л буруу... Гээд нүдээ нухалсаар уйлж эхлэв.

-5 жилийн өмнө Хусогын талаас-

ТЭХЁНАА~

Тэр уначихлаа. Би хар хурдаараа машинаа унаад доош буухад бүх зүйл оройтсон байлаа.

Тэрний минь төгс бие цусанд будагдаж,
урт тэгшхэн хуруунууд нь хаданд цохигдож,
үзэсгэлэнтэй царай нь хүн харахын эцэсгүй болсон байсан.

Хамгийн аймшигтай нь миний төлөө зогсолтгүй цохилдог байсан зүрх нь зогсож байсан юм.

Би амьсгал авах гэж хичээж буй Тэхён дээр очин цээжийг нь газраас хөндийрүүлэн тэврэхэд тэр арай хийн над руу харахад би "Тэхёнаа үхэж болохгүй шүү. Гуйя хайрт минь миний дэргэд үлдээрэй. Чи надад амласан ш дээ. Миний дэргэд байна гэж..." намайг нус нулимстайгаа хутгалдаж байх зуур үгийг минь таслан Тэхён цусанд будагдсан гараа хүчилсээр хацарт минь хүрэн нулимсыг минь арчингаа "Би чиний дэргэд үүрд байна гэж амласан. Үүрд гэдэг үг үхэл мэтийн зүйлээр хязгаарлагддаггүй. Миний зүрхэнд чи, чиний зүрхэнд би байгаа цагт бид үүрд хамт байх болно. Зүүдэндээ уулзаж, зүрхээрээ ярилцаж, цаг мөч бүрийг хамтдаа туулна. Тиймээс битгий санаа зов"

~제 남편의 사랑하는 남자~Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin