6.Шийтгэл

610 86 3
                                    

Жисү 14 хоног эмнэлэгт хэвтсэний эцэст эмнэлэгээс гаран гэртээ ирэв. Хусог хүүгээ тэвэрч Жисүг дагуулсаар гэртээ орж ирэхэд хоёр талын аав ээжүүд ах эгч найз нөхөд нь тэднийг угтаж авав. Бүгд л баяр хөөр бололцож хоолны ширээнд сууцгаав. Хоолны ширээний ард бүх хүн аз жаргалтайгаар мишээж байхад Жисү л ганцаараа хуурамч инээмсэглэл тодруулан сууна.

Хоол идэж дуусаад хүмүүс зочны өрөөнд жимс идэж байх зуур Жисү аяга тавгаа угаах гээд угаалтуурын дэргэд зогсож байхад нь Хусогын ээж-Жисү миний охин их ядарсан биз дээ? Ээж нь угаачихая миний охин орж амар. Дараагийнхаа хүүхдийг эрүүл төрүүлэхийн тулд одооноос биеэ сайн бодох хэрэгтэй шүү дээ хэмээн өрөө рүү нь бараг хөөх шахуу явуулав.

Хусог хүмүүсийг явуулаад Жисүд хэлэх гээд өрөөнд орж ирэхэд Жисү өрөөндөө байсангүй. Хусог гайхан өрөөнөөс гарах гэтэл ор шүүгээ хоёрын жижигхэн зайнд Жисү уйлаад сууж байв.
Хусог хар гүйхээгээрээ очин татаж босгон орон дээр суулгаад-Юу болсон юм?? Яагаад энд ингээд сууж байгаа юм?

Жисү нулимс дуслуулсаар-Хусогаа~ Би одоо яах вэ?

Хусог-Яасан гэж?

Жисү-Ээж намайг дахиж хүүхэд төрүүлж өгөөрэй гэсэн. Би дахиж төрж чадахгүй шүү дээ.Тэр хайр үнэртэж, итгэл тээсэн харцыг яах болж байна аа? Хусогаа~

Хусог Жисүг энгэртээ нааж тэврээд-Зүгээр дээ чиний буруу биш. Бүгд миний л буруу чамайгаа хамгаалж чадаагүй миний буруу. Одооноос би дэргэд чинь байх болохоор битгий санаа зов.

Тэдний унтлагын өрөөний гадна нэг гарандаа эрэгтэй хүүхдийн тор дүүрэн тоглоом нөгөө гараа цусыг нь шүүртэл хаалганы бариул атгасан Ким Тэхён нулимсаа цийлэгнүүлсээр зогсож байв. Тэхён дотогш орох гэсэн ч сэтгэлийн тэнхээ нь хүрэлгүй буцаж явах гэтэл Тэхёны утас дуугарч таарав. Хусог Жисү 2 хаалганы ард зогсох Тэхён руу зэрэг хартал тэдэнтэй харц тулгарсан Тэхён харцаа буруулан цааш гүйв.

Хусог-Би араас нь явъя.  Чи хүүгээ хараад байж бай. Болгоомжтой байгаарай. Оройтвол унтаж байгаарай гээд уруул дээр нь үнсээд машиныхаа түлхүүрийг шүрээд гарч одов.

-Тэхёны гэрт-

Хусог хаалгыг нь нүдсээр-Хаалгаа онгойлго Ким Тэхён. Ким Тэхён~~~~

Тэхён хаалгаа онгойлгоод-Яах гээд байгаа юм?? Хүн амармаар байна гээд байхад.

Хусог гэр рүү нь дайрч ороод-Чи яагаад байгаа юм? Бас яагаад ууралчихаав??

~제 남편의 사랑하는 남자~Where stories live. Discover now