Зохиолчын талаас
Тэхён нүдээ аниж, гараа атгасаар Жисүг үнсэж байхад түүний үйлдлийг зогсоон "Заавал ингэх хэрэггүй" гэх Хусогын хоолой дуулдав.
Хусогыг яагаад энд байгааг гайхан иргэж хартал Хусог баахан бичиг цаас барьсаар тэр хоёрын сууж буй ширээнд хүрч ирээд "Жисү чамайг хуурсан"
Тэхён-Юу??
Хусог Жисүд хандан-Гэмгүй царай гаргах хэрэггүй алуурчин минь..
Жисүгийн нүд томорсоор-Чи чинь юугаа яриад байгаа юм??
Хусог-Чи дүүгээ өөрөө алчихсан биз дээ? Бас тэр гэрээслэлийг ч чи үйлдсэн.
Жисү нүдээ эргэлдүүлсээр-Би яаж гэрээслэл хуурамчаар үйлдэх болж байна? Тэр гэрээслэл чинь тэгж яривал шүүх шинжилгээний газраар шалгуулчихсан гэрээслэл шүү.
Хусог-Шинжээч нь эрэгтэй хүн байсан биз дээ? Чи наад залжин инээмсэглэл, гоолиг биеэрээ урхидаад шинжилгээг солиулчихсан гэдгийг мэдэхгүй гэж санаж байна уу?
Жисү-ХУДЛАА ЯРИХАА БОЛЬЖ ҮЗ. БИ ЧАМАЙГ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ГУТААН ДОРОМЖЛОСОН ХЭРГЭЭР ЦАГДААД ӨГНӨ ШҮҮ!!!!
Хусог үл тоосон байртай инээгээд-Яасан гэнэ ээ? Цагдаа?? Тэгэе л дээ цагдаа дуудацгаая хэмээгээд утасаа гаргаж ирэн 911 гээд залгахад Жисү тэрнээс утсыг нь булааж аваад "Үгүй ээ битгий. Алдаа байсан ш дээ. Ганц л удаа өршөөчих"
Энэ хооронд тэднийг дуугүй харж зогссон Тэхён итгэлгүйхэн Жисү рүү хараад "Чи Жиминийг алсан байх нь ээ? Аймшигтай хүүхэн. Чи шоронд хатах хэрэгтэй" гээд Жисүгийн гарт байх харилцуурыг аваад, хариу хүлээн байх цагдаагийн ажилтанд хандан "8 сарын өмнө гарсан амиа хорлох хэрэг хүн амины хэрэг байсан байна. Одоо хэрэгтэн нь миний өөдөөс хараад зогсож байна"
Цагдаа-Бид таны байршлыг тогтоолоо. Хэрэгтнийг алдаж болохгүй шүү
Тэхёныг утсаар ярих хооронд Жисү аль хэдийн Хусогоос зугтан хойд хаалгаар гадагш гараад гүйж байв. Бороон дунд Жисү Хусог Тэхён хоёроос зугтан харсан зүгтээ гүйж байгаад хандан хавцал дээр тулж ирэн зогсов. Араас нь тэд ч гүйцэж ирэхэд Жисү "Надаас хол бай. Би үсэрчихнэ шүү"
Тэхён-Би ойртохгүй ээ. Ганц л юм асууя. Чи яагаад Жиминийг алсан юм???
Жисү-Тэр миний төлөвлөгөөг үгүй хийж бүх зүйлийн байрыг алдагдуулчихсан. Надад өөр сонголт байгаагүй.
ВИ ЧИТАЄТЕ
~제 남편의 사랑하는 남자~
РомантикаV-Hope Хайр дурлалд нас, жин, нийгмийн гарал үүсэл, гадаад дотоод нь огт хамаагүй бүр яс яривал хүйс ч хамаагүй!!!!!!!!!