10.Хусогыг мартаж, Жонгүгыг хайрлана

579 86 10
                                    

Тэхён миний өөдөөс урам нь хугарсан эсвэл үзэн ядсан харцаар ширтэж байгаад-Бид дууссан гэдгээс өөр юу ч хэлэлгүй машинаас минь буугаад явчихсан. Үлдээгээд болсон бүх зүйлсийг ярилцахыг хүссэн ч тэр хүслээр минь байсангүй.

Уг нь юу ч болсон миний хүслийг хэн хүнээс илүү сонсож өгдөг байсан юмсан. Тэр урьдын Тэхён байхаа больчихож.

Би нэг хэсэг зуурдын жаргалд мансуурч эрүүл ухаанаа алдсан бололтой гэхдээ Тэхён аа би үнэхээр чамайг алдмааргүй байна. Яасан ч явуулж чадахгүй.

Машин дотроо хэсэг бодол болон сууж байгаад ажил руугаа явсан юм.

~~~~~~~~

Өнгөрсөн сарын хугацаанд бие минь Жонгүгээр дүүрэн байсан ч бодол, сэтгэл минь Хусогоор дутсан хэвээр л байсан. Тэрнээс дуудлага ирэх болгонд шууд л аваад хоолойг нь сонсмоор байдаг байсан ч өөр хүнд зориулагдаж уянгалдаг  хоолой нь надад гэхээр хөндий хүйтэн болчихвий гэхээс айгаад утсаа авч зүрхлээгүй.
Эхнэр хүүхдээ дагуулаад аяллаар явах гээд онгоцны буудал дээр хайранд бялхан зогсох түүн дээрээ очоод гэрэл цацарсан инээмсэглэлийг нь ойроос харахыг хүссэн ч өөр хүнд зориулж буй дулаахан инээмсэглэл нь царцчихвий гэдгээс айгаад ойртож зүрхлээгүй.
Сая гэрийн үүдэнд байхад нь бушуухан очоод дулаахан энгэрт нь тэврүүлмээр байсан ч өөр хүнийг надаас ч илүү нандигнан тэвэрдэг цээжийг нь сэвтүүлчихвий гэдгээс айгаад тэвэрч зүрхэлсэнгүй.
Машин дотор нь сууж байхдаа амтлаг уруулыг нь сүүлийн удаа ч болов амтлахсан гэж хүссэн ч тэрний минь биш эхнэрийнх нь уруул амтагдахвий гэдгээс эмээгээд үнсэж зүрхлээгүй.
Өмнө нь өдөр бүр цаг минут тутамд тэрнийг надтай уулзах гээд хаалгаар ороод ирнэ гээд хүлээгээд суудаг байсансан. Байнга л тэгдэг байсан. Ямар ч муу муухай зүйл хийсэн хүрч ирээд уучлал гуйхад нь гомдож, туниж цаг үрэхийн оронд уучлаад хажууд нь байхыг илүүд үздэг байсан.

Гэхдээ одоо бол би өрөвдөлтэй зүрх сэтгэлээ эмчлэхийг илүүд үзэж байна.

Жонгүг надаас юу ч асууж шалгаагаагүй. Зүгээр л нулимсийг минь арчиж, нурууг минь илээд халуун тэврэлтээрээ дулаацуулж, зөөлөн үнсэлтээрээ аргадаж өгсөн.

Жонгүг надад хамт аялах санал тавьсан. Өөртэй нь хамт дэлхийг тойрооч гэж гуйсан. Би зөвшөөрсөөн. Үнэхээр Жонгүгтэй хамт байх гэсэндээ тэр үү? Эсвэл Хусогоор төсөөлдөг байсан хорвоо ертөнцөө Хусоггүйгээр үзэхийг хүссэндээ тэр үү? Аль нь болохыг би ч өөрөө мэдэхгүй байна. Гэхдээ л би явна.

Хусогыг мартаж, Жонгүгыг хайрлана.

~~~~~~~~

Би-Би чамайг нүд салгалгүй дага гэж байхад онгоцонд суулгаад явуулчихаж байгаа юм уу? Хаашаа явсан дараа нь хаашаа явах, хэзээ Солонгосд ирэх, аль буудлын аль өрөөнд буудаллахыг нь судал.

Хөлсний ажилтан-Эрхэмээ тэрийг судалчихсан. Тэд 3 сарын хугацаатай дэлхийг тойрон аялах юм байна лээ. Онгоцоны тийз очих буудлуудыг нь энэ хавтсанд бүгдийг хийсэн байгаа.

Хавтасыг нээж үзвэл эхний очих улс нь Орос улс байв.

Би-Ким нарийн бичгээ надад Орос руу явах хамгийн эхний нислэгийн тийз, Ленинград зочид буудлын 9 тоот өрөөг захиал...

N/N-хувиарийн дагуу шинэ хэсэг орлоо. Өнөөдөр гайгүй завтай байгаа болохоор идэвхи сайтай байвал шинэ хэсэг оруулж өгнө өө😅😇❣️ Үгүй бол тэгээд л 2 дахь өдөр уулзацгаая даа😇💕💕
Комэнт бичээрэй😘

~제 남편의 사랑하는 남자~Where stories live. Discover now