11. Би Хүүгээ Аваад Очоё

550 84 20
                                    

Багахан + хэсэг орох тул смүүт унших дургүй хүмүүсд алгасахыг зөвлөе.

-----------------------------------------

Жонгүг бид 2 онгоцноос буугаад буудалдаа ирэхэд эндэхийн цагаар дөнгөж 6 цаг болж байв. Бид ачаагаа цэгцэлчихээд 7 цаг гээд шөнийн Орос орныг харахаар гарав. Бид буудлаас гараад л алмайрч орхисон.

Хот нь үзэсгэлэнтэйн дээр, хүмүүсийнх нь найрсаг зан, соёлч боловсон байдлыг нь дурдахгүй байхын аргагүй.

Бид 2 гудмаар алхаж, хоол идэхийн сацуу хотын үзэсгэлэнг бишэрч явсаар цаг хэд болсныг ч анзааралгүй гадуур явчихсан байлаа. Москва хотын төв талбайн цаг аль хэдийн шөнө дундыг заасан байх агаад бид 2 ч буудал руугаа яарсангүй цэцэрлэгт хүрээлэн орохоор болов. Шөнө дунд болсон болохоор тэр үү? Эсвэл орос хүмүүс тийм романтик хүмүүс үү? Алийг нь гэдгийг мэдэхгүй ч гудмаар дүүрэн хосууд хөтлөлцөн алхана. Хамгийн гайхмаар нь нүд хөмсөг бие хаа нь өв тэгш ямар ч бүсгүйн харцыг булаахаар 2 залуу хөтлөлцчихсөн явж байв. Жонгүг бид хоёрын сониуч зан хөдлөн тэднийг дагахаар шийдсэн юм.

Тэднийг дагаж байхдаа Жонгүг миний гараас хөтөлчих нь тэр би гялс гараа булааж авахад Жонгүг хошуугаа унжуулсаар "Болохгүй юм уу? Тэр 2 ч гэсэн хөтлөлцөөд яваад л байна шд" гэхэд нь би өөрийгөө өмөөрөх арга сүвэгчилэн "Хосууд биш зүгээр л найзууд ч юм бил үү? Оросд хөвгүүд нь хөтлөлцөж охидууд нь зодолддог ч байж болно. Битгий дураараа сонин зүйлс хийгээд бай"

Жонгүг-Намайг болохоор л тэгж байгаа биз дээ? Хусог байсан бол хийхийг хүссэн бүх зүйлийг нь хийж өгөх байсан биз дээ? Би явлаа гэж хэлчихээд цаашаа эргээд нулимсаа арчсаар уурлаад яваад өгчихсөн. Би араас нь дагаагүй ээ. Яагаад гэдгээ мэдэхгүй ч зүгээр л цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суугаад үлдчихсэн.

Гэхдээ Жонгүгийн хэлсэн үг оргүй хоосон үг байгаагүй. Үнэндээ Хусог байсан бол, Хусог л хүсвэл гадуур хөтлөлцөж явах нь битгий хэл тэрнээс цаадахыг нь ч хийх л байсан гэж бодон гэмших сэтгэл төрөн яаж аргадах тухай бодоод сууж байтал гэнэт л хачин дуу гараад явчихлаа. Дуу гарсан зүг рүү очин харвал нөгөө хөтлөлцөөд явж байсан 2 залуу чинь хүрээлэнд авалцаж байх нь тэр.

Жонгүгийн хэлдэг бүгд үнэн байж. Энэ 2 ч тэр би ч тэр. Уучлаарай Жонгүг аа.

Би Жонгүгийг аргадах аргаа олчихсон болохоор хамгийн хурднаараа буудалд ирлээ. 8 тоот өрөөний картыг уншуулаад ортол Жонгүг орондоо орчихсон өрөө хав харанхуй байв. Би Жонгүгийг унтаагүй гэдгийг мэдэж байгаа болохоор ширээний бүдэг гэрлийг асаагаад сорочкин цамцныхаа товчнуудийг тайлсаар Жонгүгийн хөнжил рүү орон араас нь тэврэхэд тэр зөрүүдлэн цаашаа болон хэвтлээ.

~제 남편의 사랑하는 남자~Onde histórias criam vida. Descubra agora