~1~

708 67 4
                                    

Би: Бурханыг бодож наад тархиа ажлуул л даа На Жэмин! Гэж намайг бухимдуу хэлэхэд
Жэмин: Би яаж мэдэх юм. Цаанаасаа ажил хаялт зарлачихаад ажиллахгүй байгаа ч юм билүү? хэмээн зивүүн царайгаа гаргав. Муу гахайн бөгс!
Би: Арван хоёр жил сурах даа юу хийсэн юм бэ? Энэ бодлого дөнгөж ес дүгээр ангийн бодлого шүү дээ!
Жэмин:  Гурав хоногийн өмнө идсэн хоолоо ч санахгүй байхад яаж гурван жилийн өмнөх хичээлийг санадаг юм гэснээ мөрөө хавчаад босоод явчихав.

Өдөр болгон хэрэлддэг хэрнээ л ярианы сэдэв дуусахгүй юм.Хэзээ энэнээс салж хэдэн ширхэг тархины эсээ гавъяны амралтанд нь гаргах юм бол доо. Тархиных нь үрчлээснүүд хаашаа зугтчихдаг байна аа.

Манай ангийнхан ихэнх нь иймэрхүү болохоор л хамгийн муу анги нь болж
байгаа юм зүгээр.

Хойно сууж байсан хэд рүү эргэж харахад Жэмин бүр голд нь орчихсон Рэнжүн-ыг цохдоод сууж байв.
Би: Хөөе Жэмин ядаж энийгээ бодоод сурчихаач дээ
Жэмин: За яршиг чи байгаа юм чинь шалгалт дөхүүлж байгаад сурчихна хө
Жэмин: Болохгүй бол чи хажууд сууж байгаа юм чинь ярзайтал хуулчихая.

Хичээл ярихаар дандаа уур хүргэж байх юм. Жэмин хөөрхий эдэн дундаа л илүү тархилаг нь юм болохоор шалгалтан дээр хурган гарчихна. Бид хоёр анх ингэж хэрэлддэггүй бүр нэгэнтэйгээ ч үг дуугардаггүй байсан юм. Хэзээнээс ийм болсоноо мэдэхгүй ч Жэминтэй байх хөгжилтэй байдаг юм.

Жэмин:  Жэеин тараад хамт дэлгүүр явж хувцас сонгоод өгчихөөч. 

Би: Хэнд зориулж хувцас авах гээв дээ?

Жэмин: Би маргааш Хэрёныг гуйна. Сургуулийн хамгийн халуухан залуу болон сургуулийн хамгийн хөөрхөн охины зохицол гайхалтай биш гэж үү!

Би: Мөрөөдчихсөн юм. Хэн чамайг тэгээд хөөргөчихөөв.

Жэмин: Яахав чамд л тэгж харагдахгүй байгаа болхоос би ч сайхан амьтан шүү. Ямар ч байсан тараад явна гээд саначихаарай хө.

Бүр хачин болгоод хаячихлаа. Хэн энэнд ийм балай балай үгнүүд зааж өгөөд байдаг байнаа. 

Багш орж ирсэн ч нээх хичээл хийх хүсэл төрөөгүй болохоор хэдэн цагийг тэгж байсаар дуусгав. Хонх дуугарав уу? Үгүй юу? Жэминээс бултах санаатай цүнхээ урдаа бариж энд тэнд юмны араар орсоор гадаа гарахад хэдийнээ гараад ирчихсэн үүдэнд цаашаа хараад отож байлаа. Яахаараа хоцорч үлдсэн байж ийм хурдан байдаг байнаа. 

Зугтахын даваан дээр Жэмин эргээд харчихсан хойно хараагүй юм шиг л царайлах  хэрэгтэй. Дүрэм ёсоор бүтэлгүйтэх л байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдхэв ядаж азаа үзье.

Жэмин: Чи сая зугтах гэсэн үү?

Би: Хэн тэгсэн гэж. Намайг сая хойноос хүн дуудсан юм.

Жэмин: Худалч

Би:Эхэмм, За тэр яахав. Явхаасаа өмнө эртхэн тохирцгооё. Хувцас сонгож өгсөны хариуд би ямар ашигтай юм бэ дээ?

Жэмин: Хоол авж өгье. 

Би: Алив хаашаа явах юм явцгаая.

Жэмин-ыг дагаж ийш тийшээ хөлийнхөө улыг эргэтэл орсоор сүүлдээ бүр алхах тэнхэл ч үгүй боллоо. Жэмин-ыг уух юманд явуулахаар болчихоод сандал олж сууж ашгүй нэг хөлөө амраав. 

Хэсэг сууж байгаад уйдаж ойрхон бэлэг дурсгалын дэлгүүр орж хэрэгтэй хэрэггүй зүйлс үзсээр цаг нөхцөөж явахад жижиг цасан бөмбөлөг нүдэнд тусав. Хөөрхөн ч юм уу? За даа бараг хэрэггүй ч юм уу? Энийг авчихаад дараа нь яах ч юм билээ.  

Бэлэг дурсгалын дэлгүүрээс гарчихаад Жэмин-ыг олж хараад очиж алдарт үглэлтээ эхлүүлэхэд 

Жэмин: Зүгээр л тэр дэлгүүр хүн ихтэй байсан юм даа. Би албаар удаагүй тайвшир хонгор минь.

Би: Ахиж битгий ингэж дуудаарай, аймшигтай байна.

Жэмин: Сүртэй гэдэг нь...

Жэмин: Хувцасаа аваад дуучихсан юм чинь явж юм идэцгээе.

Би: Чи өлсөж байна уу?

Жэмин: Тийм ч их биш ээ. Бараг л үгүй 

Би: Тэгвэл дараа хоолоо авхуулая. Инжү Инсан хоёрыг цэцэрлэгээс нь авах болчихож. 

Жэмин: Ах эгч хоёрын ажил хэзээ тарах юм. Байвал танайд хоол буудчихая.

Би: Бараг зэрэг ирнэ байлгүй.

Хоёр дүүг цэцэрлэгээс нь авчихаад гэрт ирэхэд ашгүй ээж байж байлаа. Гал тогоо орж ээжид оройн хоол идэхгүйгээ хэлчихээд, замаараа Жэмин-д ч бас өрөөрүү орж ирэхгүй байхыг сануулаад өрөөндөө орж орон дээрээ тааз ширтэж байгаад тэр чигээрээ унтчихсан байв.Угаасаа хэн ч сэрээгээгүй юм хойно... 

A/N  Сайн байцгаана уу? Хайрт уншигчдаа. Тэгэхээр идэвхигүй зохиолч нь идэвхид орж зуныг зугаатай өнгрүүлэхээр шийдсэн бөлгөө. Тэгэхээр энэ өгүүллэг ямархуу өгүүллэг вэ? гэхээр та нарыг уйдаахгүй хөөрхөн ахлах сургуулийн хайрын түүхийг өгүүлнээ. Дараа дараагийн хэсгээс гоё зүйлс хэлэх болно. Өөр ч сонинчиг алга даа. Хайртай шүү

10. Smile for me once againWhere stories live. Discover now