Жэмин: Жэеин чи өрөөндөө ороод хүлээж байж болох уу?
Би: Тэгье ээ.
-Жэмин-ы талаас-
Авга ах: Яаж хүлээн зөвшөөрүүлэх юм дээ? Өөрийнхөө авьяасыг үзүүлэх үү?
Би: Үгүй ээ
Би: Үнэндээ би яаж гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ таныг яагаад надад дургүйг ч бас мэдэхгүй байна.
Би: Тэр шөнө таныг цохьсон гэвэл эндүүрэл байсан. Би ч таныг мэдэхгүй. Та ч намайг мэдэхгүй байсан шүү дээ. Одоо ч бас хоёулаа нэг нэгэнээ мэдэхгүй байхад яагаад гэдгийг ойлгохгүй байна.
Би: Хэрвээ үнэхээр та биш жинхэнэ муу хүн байсан бол би Жэеин-ыг чадах хүртэлээ хамгаалах байсан. Хамгаалсаар ч байх болно. Юм бүхэн хоёр талтай байдаг шүү дээ.
Авга ах: Ярьж дууссан бол би явлаа. Чи ч бас явна биз гээд яваад өгөв.
Ядаж л яв гэж хөөхгүйгээр зөөлөн хэллээ. Энэ ямар нэгэн ахиц уу?
-Жэеин-ы талаас-
Авга ах дахиад л муухай аашилсан байх даа. Юу ярьсан юм бол оо? Гэхдээ яагаад ууртай хоолой хадахгүй байна?
Санаа зовоод сууж байтал удалгүй Жэмин өрөөнд орж ирэв. Зүгээр байвал болж дээ. Дахиад гунигтай царайтай орж ирэх байх гэж бодоод байсан юм.
Тэгэхээр энийг эвлэрсэн царай гэх үү? Эвлэрээгүй царай гэх үү? Юу гээч таамаглашгүй царайгаа гаргаад байна аа. Ер нь надад олигтойхон шиг ойлгодог тархи заяачихгүй яасан горгор бурхан бэ!
" Жэмин наад ойлгомжгүй царайгаа болиод эвлэрсэн эвлэрээгүйгээ хэлдээ." гэх нь ч хаашаа юм. " Жэмин эвлэрчихсэн үү?" гэхээр сэтгэлд сэвтэй юм аа. Эвлэрээгүй байвал яах болж байна. Үгүй ер би сая хэлэх үг бэлдсэн үү? Хэн би юу? Кан Жэеин үү? Байзаарай би чинь өөрчлөгдмөр ая даа юу даа. Зүгээр шууд толгойд орж ирсэнээрээ л асууцгаая.
Би: За юу ярив даа? Жэминчка минь!
Жэмин: Бодож байсанаа л хэлчихлээ.
Би: Ахиц дэвшил тиймэрхүү зүйл тааралдав уу?
Жэмин: Хөөж туугаагүй бас өмнөхөөсөө хэдэн хувь аятайхан харьцсан. Энэ бол өөрчлөлтийн эхлэл мүхахахаха-
Би: Чамд өөр санаа бас байгаа гэж найдья.
Жэмин: Хүлээж бай. Хорон санаатай инээдээ дуусгатхая.
Жэмин: Мүхахахахахахахахаха
Жэмин: Надад ямар ч шинэ төлөвлөгөө байхгүй байгаа л даа. Яваанадаа авга ахын чинь уур гарах төлөвтэй гэж магадлаж байна. Тайлбарлачихсан юм чинь...
Би: Ямар ч төв ярьдаг юм. Оройн хоол буудангаа байдал ямар байгааг хараарай. Угаасаа чиний сэтгэл санаа өнөөдөр муу биш л юм шиг байна.
Жэмин: Тэгье гэж бодож байсан юм. Чи бодол уншчихсан юм чинь явж тоглоцгооё. Баахан юм бодсон биш бүр толгой өвдчихлөө.
Жэмин-ы гутранги үзэл хаашаа алга болсоныг мэдэхгүй ч манай тэнэг Жэмин буцаад ирчихжээ. Би хүртэл дагаад гутранги үзэлтэн болох шахлаа.
Хэдэн цаг PS тоглоод цаг ч анзаарсангүй. Ээж ирсэнийг ч мэдээгүй байж байгаад хоолон дээр дуудахад л мэдэв. Гайхалтай. Энэ бол тоглох техникийн хувьд их том дэвшил.
Ээж: Манай Жэмин ирээ юу? Алив суу. Ойрд чамайг хараагүй болохоор асууя гэж бодож байлаа.
Би: Ээж би энд харагдаж байна уу? Би бас байгаа шдээ.
Жэмин: За эгчээ, ойрд завгүй байж байгаад л ирсэнгүй.
Би: Аав, та ядаж намайг энд байгааг харж байгаа биз дээ.
Аав: Харж байна.
Аав: Жэеин-ы авга ах чамд муухай аашлаагүй биз Жэмин?
Жэмин: Үгүй дээ, гайгүй байгаа.
Манай аав, ээж хоёрын хүүхэд нь би юм уу? Жэмин юм уу-.-? Надаас илүү байх юмаа.
Авга ах: Би ирлээ.
Ээж: Яг хоол болж байлаа. Хувцсаа солиод хүрээд ирээрэй.
Авга ах: Зүгээр зүгээр. Ажлаа амжуулаад дуусчихсан болохоор цагын дараа явах галт тэрэг захиалчихсан. Хувцасаа аваад гарахгүй бол хоцорчихно.
Ээж: Тэгвэл хоолны саванд хоол хийчихье аваад яваарай.
Авга ах: За тэгье.
Авга ах: Жэеин надад туслаж болох уу?
Би: За
Энэ авга үнэхээр Жэмин-ыг анзаарсангүй юу? Анзаараагүй юм шиг царайлав уу? Эсвэл жинхэнээсээ яараад байгаа юм байх даа. Бас ууртай царай гаргасангүй. Ямар сонин өдөр вэ? Гайхсаар авга ахын өрөөнд очиход
Авга ах: Би чамтай ярилцах гэж дуудсан болохоор сууж бай.
Би: Жэмин үү?
Авга ах хувцасаа баглангаа: Тиймээ, тэр хүүхдийн өдөр хэлдэг зүйлс үнэний ортой болохоор бодож үзсэн юм. Бас багагүй гайхширлаа.
Би: Үнэнээсээ юу?
Авга ах: Үнэн болохоор тэгж ойлго. Дургүй байхаа больсон ч дуртай болсон гэсэн үг биш шүү! Одоо явж хоолоо ид. Би хувцасаа бэлдээд дуусчихлаа.
Жэмин юу ярьсан болоод мөсөн сэтгэл нь хайлчихдаг байна. Дараа нь асууна аа!
Авга ах ч явж, Жэмин ч өөрийг нь уучласныг сонсоод хөл нь газар хүрэхгүй шахам харив. Амархан өөрчлөгдөж болох зүйлс байсан ч юм шиг...
Миний амьдралын хамгийн адал явдалтай өдөр болоод өнгөрчих шиг боллоо.
A/N Ардууд минь одоо ганцхан хэсэг үлдлээ гэж. Догдолж байна уу?
Маскнуудаа сайн зүгээрэй. Эрүүл байгаарай хамрын ханиад ч хүрж болохоо байсан цаг байна шүүдээ.