~2~

325 62 5
                                    

Өглөө сэрээд толинд хартал аймшигтай том батга гарчихсан байв. Аргагүй л дээ, нүүрээ цэвэрлэхгүй унтчихсан юм чинь...

Угаалгын өрөө орж овоо хүн шиг царайтай болчихоод гал тогоо руу ороход Жэмин ирчихсэн байлаа. Хэрён-ыг гуйна гэсэн хүн энд юугаа хийдэг байнаа.

Би: Жэмин чи чинь энд юугаа хийж байгаа юм. Нээх ажилтай энэ тэр гээд байсан биз дээ?

Жэмин: Тэр чинь өдөр тарсны дараа болно л доо. Гэхдээ чи... гээд өөдөөс хачин царайлаад таг гөлрөөд унав.

Би: Юу тэгэж их гөлрөөд байгаа  юм. Яасан тийм сонин харагдаад байна уу? гэхэд яг нэг инээдээ тэвчиж буй царай гаргаад 

Жэмин: Чиний хамар чинь яачихаа вэ? Яг л цасангоо-гийн эмгэн шулам шиг харагдаад байна. гээд элгээ хөшитөл инээгээд эхлэв. Түүнийг тэнд нь орхичихоод үүдний толинд харж амны хаалтаа зүүгээд 

Би: Тэгээ тэг чи  муу гахайн бөгс! Элгээ хөштөл инээгээрэй. Би лав түрүүлээд явлаа. 

Жэмин: Хүлээж бай л даа! Дахиж шоолохгүй ээ амлья. Хардаа би чамд сүү авсан. Бүр шоколадтай шүү!

Яахав уур хүргэсэн ч гэсэн яаж уур гаргахаа мэдэх юм даа.  

Би: За яахав тэгээд битгий тэр найзууддаа яриад байгаарай даа. Алив наад сүүгээ өг. Миний уур гүйцэд гараагүй байгаа шүү.

Жэмин: Чигчий хурууны амлалт өгье. 

Би: Хэрэггүй ээ.

Жэмин хажууд тэнэгтсээр бид хоёр сургууль дээр ирж  их завсарлагаа хүртэл хэл амгүй сууцгаав. 

Завсарлагааны хонх дуугарч багш гарж явсаны дараа хэдэн арзайсан юмнууд ангийн хойноос хүрч ирээд дахиад л арзаганалдаад цайна газар луу явав. Уг нь арзайсан амьтад биш юм байгаан гайгүй, сахилаггүй нь л ихэдчихсэн юм.

Цайна газарт хоолнуудаа авчихаад суудаг ширээндээ суусаар ярилцацгааж эхлэв.

Жэно: Манайхаан энийг хардаа би яг Жэмин шиг харагддаг тоть олсон.

Хэчан: Алив харъя.

Жэно: Энэ харсан уу? Яг л Жэмин шиг байгаа биз дээ.

Рэнжүн: Бурхан минь, Энэ хошуу нь хамартай нь яг ижилхэн юм аа. 

Жэмин: Больцгоож үз. Над шиг царайлаг хүнийг яаж энэ тотьтой харьцуулж чаддаг байнаа.

Би: Би чамаас өчигдрөөс хойш асууж байгаа шдээ. Хэн чамд чамайг царайлаг гээд хэлчихэв ээ гэж.

10. Smile for me once againWhere stories live. Discover now