-Жэмины талаас-
Би: Жэеин зүгээр үү? Сэргээрэй ухаан алдаж болохгүй шүү! Бурхан минь хэн нэгэн хурдан түргэн дууд л даа!!! Хурдан түргэн ирэхгүй бол үхчихэж ч магадгүй шдээ!Би: Тэр хавчнаас л хамаг юм боллоо. Хараал ид.
Удалгүй түргэн ч ирж замынхаа туршид Жэеин-ыг гайгүй байгаасай хэмээн залбирсаар эмнэлэг дээр ирэв.
Үүний дараа эмчилгээг нь дуустал гуч гаран минут хүлээж байгаад эмчтэйн уулзлаа.Эмч: Найз залуу нь уу? Хамт байсан байж харшилтай зүйлийг нь яагаад идүүлж байгаа юм?
Эмч: Дахиж огт далайн хоол идүүлж болохгүй. Ухаан алдасны дараа анхны тусламж хурдан авсан тулдаа л гайгүй гарлаа. Хэдэн секунд л хоцорсон бол амь нас нь эрсдэж болзошгүй байж.
Эмч: Тайвшруулах тариа тариад дусал залгачихсан байгаа болохоор сэрэхээр нь зөөлөн хоол идүүлээрэй.
Би: Ойлголоо. Баярлалаа эмчээ.Жэеин-ы өрөө лүү орж хажууд нь суугаад гарыг нь атгахад гар нь бүр хүйтэн болчихсон байв. Амьсгал чадахгүй болохоор арга ч үгүй биз дээ.
Гарыг нь атгаад унтчихсанаа нөгөө хэдийг орж ирэхэд л мэдлээ.
Рэнжүн: Жэеин зүгээр үү? Эмч юу гэж байна?
Би: Дахиад жоохон удсан бол амь насанд нь аюултай байсан гэж хэлсэн.
Жэну: Одоо бие нь ямаршуу байна?
Би: Тайвшруулах тариа тарьсан болохоор унтаж байгаа. Сэрэхээр нь зутан идүүлээрэй. Сэрээд намайг харахыг нээх хүсэхгүй л байх. Тийм болохоор би явлаа.
Чэнлэ: Чи хамт байж байгаад ядаж тайлбарлах хэрэгтэй шүү дээ.
Би: Юуг тайлбарлах юм? Тайлбарлах зүйл байхгүй болохоор сэрэхээс нь өмнө явлаа. Зутанд дургүй болохоор идэхгүй гээд гүрийж ч магадгүй шүү. Зутанг нь заавал идүүлээрэй.Тэндээс гараад гэр лүүгээ алхав. Утсаа гаргаж харахад Хэрёноос арав гаран дуудлага ирсэн байсан ч буцааж залгах хүсэл төрсөнгүй.
-Миний талаас-
Эмнэлэгийн муухай үнэр бүдэг бадаг үнэртэж нүдээ нээхэд Жисон сууж байлаа.
Би: Жисон-аа цаг хэд болж байна?
Жисон: Сэрчихсэн үү? Одоо оройны арван цаг болжбайна. Нөгөө хэд зарим нь угаалгын өрөө, зарим нь хоол авчирхаар явсан.Бие жоохон загатнаад байсан болохоор маажих гэтэл миний гарыг бариад
Жисон: Биеийн чинь хавагнасан хэсэг нь буугаагүй болохоор битгий маажаарай гэсэн.
Би: Алив ээ, ганцхан маажичхая. Бүр яг үхэлээ шүү.
Жисон: Болохгүй ээ.
Би: Нээрээ хэн намайг энд авчирсан юм... гэхэд нөгөө хэд бүгд ороод ирэв. Ганц л хүн байхгүй байх шив. Найз охинтой болохоор найзууд хэрэггүй болчихдог юм уу? Тэгж хэлүүлсэн ч гэсэн гомдмоор юм. Энд байсан бол уучилхад бэлэн байсан ч алга.