~6~

268 51 5
                                    

Би: Чи энд юу хийж байгаа юм? 

Жэмин: Тэр нөгөө...

Би: Тэр нөгөө юу гэж?

Жэмин: Ммм авга эгчийндээ ирсэн юм.

Би: Танай авга эгч Хятадад байдаг. Басчи нэг л авга эгчтэй.

Жэмин: Т-тэр буруу хэлчихэж. Нагац эгчийндээ ирсэн юм.

Жэмин огт худал хэлж чаддаггүй юм. Эмнэлэгт байх үед л уур гараад уучилсан ч эмэгтэй хүний бардам зан дуусах биш. Гэсэн ч нөгөө талаас би тэгж хэлүүлчихээд түрүүлж буулт хийж чадахгүй. 

Би: Худлаа ярихаа больж үз Жэмин. Чи ерөөсөө ч худлаа ярьж чаддаггүй. 

Жэмин-ы цоглог байхыг хичээж байсан нь гунигтай байдлаар солигдож нэг гүнзгий амьсгаа аваад

Жэмин: Тэгвэл та хоёр суулдаа. Хажууд чинь сандал байна. Тэгээд тайлбарлаад өгье.

Жисон: Та хоёр ярилцаж бай. Гадаа хүйтэн болчихсон байгаа болохоор би халуун уух юманд яваад ирье.

Жисон явсаны дараа Жэмин уртаар санаа алдаад. 

Жэмин: Чиний бие зүгээр үү?

Би: Чиний харж байгаагаар зүгээр байгаа биз дээ.

Жэмин: Тийм л юм шиг байна.

Би: Гол зүйлээ л хэл Жэмин.

Жэмин: За яахав, Би уучлал гуйх гэсэн юм.

Би: Юунд?

Жэмин: Тэр өдөр чамд муухай аашилсандаа уучлал гуйх гэсэн юм. Юу болсон бэ? гэхээр би тэр зоогийн газар буцаж очиж камер шалгах хүсэлт гаргаж камерыг нь шалгахад угаалгын өрөөнд юу болсон талаар харах боломжгүй байсан ч би чамтай ам муруйхад бас чамайг ухаан алдахад Хэрён инээгээд байсан юм. Яагаад инээснийг нь ойлгохгүй байгаа ч миний бодож байгаа шиг зүйлс биш байгаасай гэж хүссэн ч миний бодож байсан шиг байсан. Бас өнөө өглөө танайх руу явж байгаад Хэрён-ыг өөр нэг эрэгтэй хүүхэдтэй явж байхыг нь хараад очтол найз залуу нь гэсэн тэгээд ч болоогүй тэр чамд дургүй албаар далайн хоол захиалсан гээд итгэхийн аргагүй зүйлс яриад байсан. Би одоо ч итгэхийг хүсэхгүй байна. 

Жэмин: Чамд итгээгүйд үнэхээр уучлаарай. Чамайг яв гэвэл явах болно, дахиж битгий надад харагд, битгий уулз гэсэн ч би чиний хэлсэнээр л байх болно.

Хэрён аргагүй л шулам юм даа. Жэмин ямар надад идүүлсэн биш дээ. Миний тэнэг, Хэрён-ы хорон санаанаас л болсон тэгж байхад надаас энэ хүн уучлалт гуйгаад л уур хүрмээр юм. 

10. Smile for me once againWhere stories live. Discover now