~9~

281 55 3
                                    

Жэмин-ы талаас
Жэеин-ыг өлсөх байх гээд сүү, талх авчихаад анги руу явлаа. Миний хүүхэд шиг л байх юм аа.

Тэр Жэеин үү? Бас тэр хөвгүүн хэн билээ? Нөгөө ангид сурдаг шиг санагдаад байх юм. Юу вэ? Бэлэг өгөөд байгаа юм уу? Яагаад бэлэг өгнө гэж...Байж бай даа? Энд яг юу болоод байна аа? Тэгэхээр тэр Жэеин-д сэтгэлээ илчлээд байгаа юм уу? Тэнэг юм.

Жэеин- талаас

Би яг яах хэрэгтэй юм бол? Би үерхэх байтугай болзож ч үзэж байгаагүй. Хэтэрхий гэнэтийн юм аа.

Би: Б-Би нөгөө

Мингюү: Чи намайг сайн мэдэхгүй болохоор зөвшөөрөхөд хэцүү байна уу?

Би: Бага зэрэг л.

Мингюү: Зүгээр дээ, Би чамд шууд зөвшөөр гэж тулгахгүй учраас надтай хоёрхон удаа болзоод үзээч. Гуйж байна.

Мингюү: Эхний болзоон дээрээ намайг хувь хүн талаас нь таних гээд үз. Харин хоёр дахь болзоон дээрээ надтай цаашдаа хамт байж үерхэж чадах эсэхээ мэдэх гээд үзээрэй.

Бурхан минь би сандарсандаа болоод үхэхнээ. Миний сайн хүн намайг тоохгүй байхад надад сайн хүнийг зөвшөөрчихвөл муу зүйл байхгүй биз дээ.

Би: Тэгье ээ.

Мингюү: Жэеин үнэхээр их баярлалаа. Би үнэндээ чамайг зөвшөөрөхгүй болов уу? гээд айж байлаа. Хоёр болзооны талаар ижилхэн сонсогдож байна уу?

Би: Магадгүй ээ. Бага зэрэг ижилхэн сонсогдсон шүү гээд инээмсэглэхэд Мингюү дагзаа маажаад

Мингюү: Харин хэлэх үг маань бага зэрэг холилдоод л...

Мингюү: Хичээл тарсны дараа болзоон доо явцгаая. Би чамайг ирж авна аа. Надад дугаараа өгөөч.

Түүнд дугаараа өгчихөөд цайны цаг дуустал хэсэг ярилцсаны дараа анги руу гаа явах хэрэгтэй боллоо гээд гараа далалсаар цааш гүйв. Үүний дараа би ч анги руу гаа орж суудалдаа суулаа.

Нөгөө хэдэд хэлж амжаагүй болохоор хэл ам загатнаад хэлмээр санагдаад байх юм. Бүгдийг нь орж ирэхээр хэлмээр байдаг. Ямар ганцхан Жэмин-д хэлэлтэй нь биш дээ. Ядаж байхад энэ яагаад над руу ингэж сонин хараад байна аа? Муухай хараад ч байгаа юм шиг аль эсвэл удаан хараагүй хүнээ хараад ч байгаа юм шиг.

Би: Жэмин над руу ингэж харахаа больж үз. Ямар тээртэй байгааг мэдэж байна уу?

Жэмин: Хэн чамайг харсан гэж?

10. Smile for me once againWhere stories live. Discover now