~12~

252 40 7
                                    

Зөвшөөрсөнөөс хойш Жэмин гуяа алгадаад алга болов. Энэ хаашаа яваад алга болчихов оо? Уг нь би бодохдоо арай л алга болчихно гэж санаагүй юмсан. Энэ ёстой гайхшруулж ханахгүй шүү.

Хэсэг тэндээ гайхаж зогсож байгаад харихаар гэлдрэлээ. Гэтэл нээх их удалгүй Жэмин өөдөөс гүйж ирээд амьсгаагаа дарах гэж хэд хэд гүнзгий амьсгаа аваад

Жэмин: Май, энэ чиний дуртай сүү гээд соруултай шоколадтай сүү сунгав.

Би: Баярлалаа, чи тэгээд зүгээр зам дагуу байдаг дэлгүүр орохгүй яагаад замын цаана байдаг дэлгүүр лүү гүйчихсэн юм бэ?

Жэмин: Баярласан сэтгэлдээ гүйчихсэн юм аа.

Жэмин: Одоо шууд танайх руу явах уу? Эсвэл жоохон тэнэх юм уу? Би лав жоохон тэнэчихмээр л байна. Гэхдээ чи яамаар байна.

Би: Өнөөдөр дулаахан байна. Тэгэхээр сайхан гадуур алхах юм уу? Тэгээд харихдаа Инсан, Инжү хоёрыг аваад дэлгүүр орж хүнсээ цуглуулаад явъя. Ээж өглөө чи бүгдийг нь гахайлдагаараа тараад хүнсээ цуглуулаад ирээрэй гээд л байсан.

Жэмин: Гэхдээ эгч ч үнэн хэлжээ. Тийм ээ?

Би: Юу гээд тэнэгтээд байгаа юм гээд хөмсөгөө зангидахад

Жэмин: Заза тоглож л байна шдээ. Тэгвэл жоохон цэцэрлэгт хүрээлэнд алхангаа тоглоё.

Бид алхасаар сургуультай ойр байдаг цэцэрлэгт хүрээлэнд ирж дугуй унаж, зураг авдаг машинд ч зургаа даруулаад амжив. Ойрд тоглоогүйгээрээ тоглочихсон чинь гэгэлзээд гоголзоод эхэлчих нь вэ? Одоо ингээд Жэмин-тэй нийлээд л явж өгөх нь дээ.

Таарсан болгон дээрээ тоглож явсаар Инсан, Инжү хоёрийг авах цаг дөхсөн болохоор харихаар алхацгаав. Ер нь Инсан, Инжү хоёртой дэлгүүр орно гэдэг бол алаан байхгүй юу! Сүүлд дэлгүүр хамт ороход би хоосроод дууссан.

Цэцэрлэг дээр нь ирэхэд Жэмин бүр догдолсон царай гаргаад бараг дороо дэвхрэх нь холгүй болчихов. Бодвол уулзаагүй удсан болохоор санасан биз. Заримдаа би биш Жэмин төрсөн ах шиг нь л байх юм.

Нээх удалгүй Инсан, Инжү хоёр гарч ирээд Жэмин-ы ам нь чихэндээ хүрэх шахав.

Жэмин: Вуаа, та хоёр яасан хурдан том болчихсон юм бэ?

Инжү: Бид хоёр хоолоо сайн идсэн болохоор  ийм өндөр болсон.

Инсан: Бас эрт унтсан гэхэд Инжү хоёр гараа энгэртээ зөрүүлээд

10. Smile for me once againWhere stories live. Discover now