~11~

278 56 6
                                    

Жэмин: Би явлаа гэж хэлээд гүйхээрээ нэг гарав. Харин би цочирдсон хэвээрээ хэсэгтээ л гацаж сая нэг юм юу болсоныг ойлголоо.

Тэгэхээр Жэмин-ы хүүхэд шиг аашилсан шалтгаан нь хардалт гэсэн үг үү? Байж боломгүй юм. Энэ учир нь ойлгогдохгүй мэдрэмж чинь юу гээч нь вэ!

За тэгэхээр арай цэгцтэй бодож үзье. ЖЭМИН САЯ НАДАД СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛЧИХЛЭЭ. Бурхан минь...

Намайг ганцаараа тэнэгтэж байх хооронд Жэмин-ээс зурвас ирэв.

@jaemin:
Хариугаа хурдан хэлээрэй. Би удаан хүлээхгүй шүү. Миний тэвчээр хүрэхгүй юм шиг байна.

Намайг эргэлзээн дунд орхичихоод тэр эргэлзээнээс татаж гаргах ч биш улам гүн түлхээд байх юм.

Чэнлэ-тэй ярилцвал ямар нэгэн шийдэлд хүрч чадна гэж найдаж байна.

@jae8in:
Лэлэ байвал хариу өгөөч.

@chenlele:
Хэзээд бэлэн. Авхайн хүслээр...

@jae8in:
Энэ зүгээр л миний бичиж байгаад зогсоосон зохиолын маань үргэлжлэл шүү.

@jae8in:
Хэрвээ чиний эмэгтэй сайн найз чинь чамд сэтгэлээ илчлээд үнссэн бол чи тэр сэтгэлийг нь хүлээж авах байсан уу?

@chenlele:
Миний бодлоор үнсэх үед л найзын харилцаа дууссан гэж бодож байна. Тийм болохоор эргэлзээ бага ч гэсэн төрж байвал зөвшөөрөх байх.

@chenlele:
Учир нь эргэлзээ гэдэг хэдий жижигхэн ч таалагдаж байгаагийн нэг хэлбэр гэж би боддог. Эргэлзээ төрөх биш уур хүрээд байвал таалагдахгүй байгаа гэсэн үг биз дээ.

@jae8in:
Баярлалаа, би яахаа мэдэх шиг боллоо.

@chenlele:
Зүгээр дээ, зохиолд чинь л тусалсан төдий. За би явах хэрэгтэй болчихлоо.

Чэнлэ-ийн хэлсэн магадгүй зөв байх. Тэгэхээр эргэлзээндээ найдна гэсэн үг үү?
Гэхдээ бидний харилцаа бүр дордчихвол  яах вэ? Хэтэрхий эрсдэл ихтэй...

Унтах хүртлээ бодсоор сүүлдээ бүр толгой хүртэл эргэчих шиг боллоо. Маргааш тэгээд юу л болвол болог.

Хамаагүй гэж бодсон ч үнэхээр буруу байж өглөөнөөс хойш Жэмин рүү харж чадахгүй юм. Ийм нөхцөлд толгой хүртэл өөрийн дураар захирагддаггүй бололтой.

10. Smile for me once againWhere stories live. Discover now