Би: Жэмин чи зүгээр үү? Яг ингэнэ гэж мэдээд байсан юм аа гээд түүнийг сэгсэртэл нэг л урвагар болоод гунигтай царай гаргасаар хойноос алхаж эхлэв. Гэрт ирэн иртэл Жэмин дуугаа хураачихав. Уг нь их сэргэлэн л байсан юмсан. Арга ч үгүй биз. Бараг эрлэг нь ирж байгаа юм чинь...
Гэрийн үүдэнд ирээд Жэмин-ыг савлуур дээр суулгаад Инсан, Инжү хоёрыг гэрт оруулж томоотой байхыг сануулаад гарч ирэв. Тэгчихээд Жэмин-ы хажууд очиж суугаад.
Би: Жэмин, алив л дээ. Эрч хүчтэй бай л даа. Бидний эхний өдөр шүү дээ.
Жэмин: Харин тийм болохоор л гунигтай байна. Бидний эхний өдөр танай авга ах ирж таараад л...
Жэмин: Танай авга ах биднийг уулзуулахгүй. Үргэлж л цагдаад л. Тааралдах болгонд муухай хараад бараг намайг үзэн яддаг байх. Тэгэхээр хоёулаа хичээл дээр л таарна. Яг ангийн хүүхдүүд шиг...
Би: Юу гэж дээ, хоёулаа авга ахад баригдахгүй байхад л болно. Тэгсэнээс биш юу гэж тэгж байдаг юм. Байдаг шиг ээ л байхад болно. Юу ч өөрчлөгдөхгүй. За юу!
Жэмин: Тэгж л найдая.
Хэсэг тэндээ сууж Жэмин-ыг аргадаж байгаад гэрт орж ирэв. Жэмин-ыг гунигтай царайлчихаар би ч бас дагаад гунигтай болчих юм.
Хоол хийгээд бараг л дуусч байхад аав авга ахыг дагуулж орж ирлээ. Удалгүй ээж ч орж ирж гэр бүлийн бяцхан уулзалт болов.
Тэдний яриа дуусах шинжгүй болохоор нь өрөө рүү гээ орж ирэв. Жэмин-ыг яамаар ч юм дээ? Уг нь хөөрхий гэмгүй сэтгэлээрээ юм байгаан. Юм бодоод хэвтэж байтал авга ах хаалга тогшсоор орж ирэв.
Би: Танд ямар нэгэн юм хэрэг болоо юу?
Авга ах: Хичээл ном чинь дажгүй биз дээ?
Би: Дажгүй ээ гэхэд нэг л юм асуух гэсэн царайтай зогсоод байлаа.
Би: Танд асуух зүйл үлдсэн юм шиг харагдаж байна.
Авга ах: Нөгөө олиггүй найзтайгаа найзласан хэвээр л байгаа юу?
Би: Таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Авга ахаа!
Авга ах: Чи хамгийн их мэдэж байгаа нь шүү дээ. Зээ дүү минь! Тэр хачин хүмүүжилгүй хүүхдийг эцэг эх нь яаж өсгөсөн болохоор тийм болдог байна аа. Эртхэн ч болов найзлахаа больсон нь дээр шүү! хэмээн дургүй хүрмээр зүйлс хэлэхэд нь хамаг уур минь буцалаад эхлэв.