~10~

301 52 18
                                    

Тэр болзооноос хойш долоо хоног өнгөрсөн ч Жэмин-ы хүүхэд шиг зөрүүдлэх зан, надаас байнга зайлс хийж байгаа нь хэцүү байна. Эхэндээ тоглоомоор хүлээж авч байсан ч одоо бол үнэхээр чадахгүй нь...

Яагаад байгааг нь асуухаар зүгээр л гэж хариулна. Ийм хөндий байхаар хачин байна. Өмнөн ийм байж үзээгүй учраас...

Өнөөдөр дахиад л Жэмин зугтчих шив дээ. Тараад хаана байгаа нь ч мэдэгдэхгүй алга болчих юм. Бүр уур хүрээд үхэх нь ээ. Муу тэнэг амьтан чинь яасан гэж ингээд байдаг байна аа. Ойлгоё гээд ч ойлгож чадахгүй нь...

Хажууд хүн дуугарахаар нь л амандаа үглэхээ болив.

Чэнлэ: Дахиад л зугтчихсан уу?

Би: Зугтчихлаа, Яг л өмнөх шиг ээ.

Чэнлэ: Чи өнөөдөр гэрт нь очоод үзэх үү? Чамайг очихоор хаалгаа тайлж магадгүй.

Чэнлэ: Бид нар очихоор  яг чам шиг хаалгаа тайлахгүй гүрийгээд...

Би: Би хэзээ тэгсэн гэж...

Чэнлэ: Ямар ч байсан очоод үзээрэй. Ажилтай болохоор түрүүлээд явлаа шүү! гээд түрүүлээд явчихав. Очоод юу ч асуух юм дээ. Уулзахгүй байсаар байгаад юу ярихаа ч мэдэхээ байчихаж.

Ямар ч байсан оройхон шиг л очоод үзье. Одоо очвол угаасаа гэртээ байхгүй, очдог газар нь очсон ч байхгүй. Хаана байгааг нь бурхан л мэдэх байх...

Тэгэхээр би одоо хариад юу хийнэ гэсэн үг вэ? Жэмин байхгүй болохоор хийх юм олдохгүй байх гэж... Би ер нь ганцаараа байхаараа уйтгартай хүн байх нь ээ. Өмнө нь анзаардаггүй байсан юм байх даа? Хачин санагдаж байна.

Бодол болж байгаад урд хүн байгааг ч мэдсэнгүй. Царайг нь харалгүй уучлаарай гэж хэлчихээд алхтал нэг л танил хоолой сонсогдов. Нэг л тийм сонсохыг хүссэн цоглог хоолой...

Жэмин: Намайг бодож байна уу? Тийм бол бурхан нь чиний нэг хүслийг биелүүлнэ шүү.

Би: Чи муу-

Жэмин: За уураа гарга хонгор минь гээд хөмсөгөө хөдөлгөв.

Би: ...

Жэмин: ...

Би: Харьлаа тэнэгээ.

Би хэдий юм дуугарахгүй байсан ч хойно Жэмин бувтнаад л алхаад байлаа. Инээдтэй юм.
Намайг гэр лүүгээ орох гэтэл хойноос

Жэмин: Би орох уу? Эсвэл эндээ зогсоод байх юм уу? гэв.

Би: Чи хэзээ асууж ордог болов доо. Боловсон байхыг сурах гэж хичээгээ юу?

10. Smile for me once againWhere stories live. Discover now