Өглөө Жисон ирж авч одоо бид метроны буудал дээр метро ирэхийг хүлээж байна. Хүн ч ихтэй юм. Жисоны өвөөгийнх руу ойролцоогоор гурав эсвэл дөрвөн цаг явдаг гэсэн. Жоохон уйдах л байх даа. Гэхдээ зүгээрээ манай хөөрхөнөө байгаа юм чинь...
Жисон: Жэеин-аа метро ирчихлээ. Явцгаая.
Метронд суусны дараа хэсэгтээ л чимээгүй сууж цонх ширтэв. Манай Жисон ч ууг нь сайн хүүхэд ч их сахиллаггүй. Яахав ойрдоо тэр зан нь илрэхгүй л байгаа болхоос...Бас ямар гоё хоолойтой гэж санана. Бүдүүн хэрнээ намуухан хоолойтой.
Ахлах ангид ордог жил хамгийн анх Жисонтой таарч билээ. Тэр өдөр их л халуун тэнгэрт үүл ч харагдахгүй тийм л нартай өдөр байсан.
<<Time skip<<
Ямар халуун өдөр вэ? Ийм өдөр сайхан ч энэ дүрэмт хувцас хэтэрхий зузаан юмаа. Анги нэмэхээр хувцасны материал хүртэл нэмэгддэг бололтой. Аль ангид хувиарлагдсан юм бол доо. Аятайхан л ангийн багштай болчихмоор байна шүү.
Анги, хичээлийн хувиараа харахаар очиход их л харагдаж үзэгдээгүй хүүхэд байх бөгөөд учрыг нь олохгүй байгаа бололтой өлгөсөн хувиарын ийш тийш харж дагзаа маажина. Түүн дээр очих хүртэл надад төрсөн сонин мэдрэмжинд гайхаж байсан юм. Их шинэлэг, урьд өмнөн мэдэрч байгаагүй хамгийн содон мэдрэмж. Мөн тусламж хэрэгтэй эсэхийг асуухдаа ч сандарч арай гэж асуусан юм. Жисон буцаан миний асуултанд хариулахад түүний хоолойг сонсоод саяхан мэдэрсэн шинэхэн мэдрэмжээс ч илүү шинэ...юу гэж, ямар үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй зөвхөн номноос уншиж байсан тийм л мэдрэмж төрүүлж мэдрэмж давхцах гэдэг зүйлийг үзэж билээ.
<NOW>
Магадгүй өсвөрийн ген нь надад оройтож илэрсэн нь тэр байсан байх л даа. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ одоо бодоход Жэминтэй ч бас энэ өдөр таарсан юм байна. Жисоноос салж яваад шатаар өгсөх гэхэд шал угааж таараад цэвэрлэгч эгчээс уучлалт гуйсаар дээшээ өгсөж байтал Жэмин утсаа оролдож яваад нойтон шалыг ч анзаарахгүй хальтраад над дээр унаж байсан юм байна. Тэр үед ичсэндээ болоод Жэминд уурлаж хэд үглэчихээд угаалгын өрөө рүү хар хурдаараа гүйж байж. Гэхдээ яагаад мартчихсан юм хөөрхий сая л саналаа.
Мөрөн дээр хүнд зүйл унахад бодлоосоо салж хажуу тийш хартал Жисон мөрийг минь дэрлээд унтчихсан байлаа. Цочсондоо биеэ чанглачихсан байснаа бие чилэхэд л мэдэж биеэ бага зэрэг суллав. Хэдий унтаж байгаа ч Жисоныг харахаар хацар халуу дүүгэж байна.