~3~

313 55 2
                                    

Ахх өчигдөр тэр муу хоёртой таараагүй бол сайхан даалгавараа хийх байсан юм. Уур хүргээд даалгавар хийлгэхгүй.

Кан Жэеин чи чинь бүр галзуурчихаж яаж тэдэнд уурласан болоод өөрийнхөө алтан амьдралын нэг хэсгээ хаяж өөрийгөө зовоодог байнаа. Одоо тэгээд мөн ч болдог хүмүүсдээ уурлав даа. За за, одоо нэгэнт өнгөрсөн зүгээр залбираад суухаас өөр арга алга.

Хог гэж, Намайг яг дуудах юм шиг санагдаад үхэх нь ээ. Сүүлийн цаг байхад намайг битгий дуудчихаасай.

Багш: Кан Жэеин

Мэдрээд байсан юмаа. Яахаараа даалгавар хийхээр дууддаггүй хэрнээ хийгээгүй өдөр нь дуудчихдаг байнаа.

Багш: Кан Жэеин, Даалгавараа аваад ир.

Би: Т-тэр нөгөө багшаа

Аль болох өрөвдөлтэй царай гаргасан ч багш ангиас хөөчихөв. Одоо ингээд бүтэн нэг цагийн турш өвдөглөж суугаад гараа өргөх нь...

Нээх удалгүй хойноос Жисон гараад ирэв. Өө хөө, энэ харин арай баярлууштай хэрэг байх чинь ээ.

Жисон хажууд ирээд өвдөглөөд суухаар нь

Би: Хөөх чи чинь өчигдөр яачихсан юм. Уг нь алгасалгүй даалгавар хийдэг хүн.

Жисон: Хөдөө өвөөгийнх рүү яваад амжаагүй юм.

Жисон: Харин чи? Яагаад хийгээгүй юм?

Би: Тэр ч яахав жоохон тархины асуудал гараад хийгээгүй.

Жисон: Чи энэ амралтын өдрөөр юу хийх гэж байна?

Би: Мэдэхгүй ээ, бодсон юм алга.

Жисон: Тэгвэл өвөөгийнх рүү хамт яваад туслаж болох уу? Тэндээ хонож ч магадгүй.

Жисон: Чадахгүй бол зүгээр дээ.

Би: Чадна аа, Агаарт гарангаа туслачихна. Дажгүй сонсогдож байна.

Жисон: Тэгвэл орой маргааш хэдэн цагаас явахаа хэлье.

Би: За.

Бид хоёрын харилцан яриа үүгээр дуусаж хонх дуугартал чимээгүй суув. Ашгүй багш гарч ирээд гэрийн даалгавраа өнөөдрийн хичээлтэй нөхсөн байхыг сануулаад явлаа.

Би: Ёооё, хамаг хөл бадаарчихаж.
Жисон: Минийх ч бас. Гэхдээ чинийхийг бодвол гайгүй байх шиг байна... гээд инээмсэглэв.

Энэ хүний царайлагыг ээ хайлж урсмаар сайхан залуу шүү. Яг л миний мөрөөдлийн ханхүү.

10. Smile for me once againWhere stories live. Discover now