Маргааш нь хичээл эхлэдэгээрээ эхлэж дуусдагаараа дуусч бид ордог газраа орж ирж суув.
Тэдэнд Жэмин-ы уучлалт гуйсан болон азгүй байдлаар хаягдсан талаар ярихад уучлалт гуйсанд нь сэтгэл нь амарч байсан ч хаягдсаныг нь сонсоод бүгд азгүйг нь гайхаж шоолох нэг нь шоолж гайхах нэг нь гайхаж байсан юм. Тэндээсээ гарчихаад Жэмин намайг хүргэж өгөх болов.Жэмин: Замдаа дуртай кафегаар чинь орох уу?
Би: Чи даах юм уу?
Жэмин: Чи хэзээ өөрөө авдаг байлаа даа.
Би: Хүүе, зүгээр байж зүрх амраагаарай. Заримдаа өөрөө авдаг л биз дээ.
Жэмин: Худалч.
Би: Байжий даа, Чи хүн гүтгэх оролдлого хийгээд байна шдээ гэж намайг урвагнахад
Жэмин: За чиний зөв болохоос доо. Одоо тэгвэл тийшээ явах юм уу? Эсвэл харих юм уу?
Би: Би хэзээ ч үгүй гэдэггүй юм. Хонгор минь! Гэж Жэмин-ыг дуурайхад нөгөөх чинь бүр мэл гайхаж орхив. Жэмин хамраа үрчийлгээд
Жэмин: Наадах чинь чамд зохихгүй юм байнаа. Надад л зохих юм байна.
Би: Тийм юм шиг байна.Бид хоёр ч хэрэггүй чалчсаар овоо хурдан ирэх газраа ирэв. Энэ газар тийм том биш ч хүн их ирдэг юм. Тиймээс бид хоёр хэсэг хүлээх болсон тул юу авахаа сонгохоор шийдэв.
Би: Чи ямар төрлөөс нь авмаар байна? Би сүүтэйгээс нь бас бөөрөлзгөнөтэйгээс нь авмаар байна. Авдаг ёсоор хоёуланг нь том аягатайг нь...Жэмин: Харин ээ, Би гадилтай бас кивитэйг нь авнаа. Кивитэй төрөл нь шинээр гарсан юм шиг байна.
Би: Амсаж үзнэ шүү!
Жэмин: Тэг ээ, тэг
Жэмин: Эндээ гоё юм захиалаад идчих үү? Эсвэл танайд очиж бэлэн гоймон чанаж идэх үү? Хэрвээ бэлэн гоймон идэхээр бол далимд нь танайд кино үзчихье бас дэлгүүр ороод амттай зүйлс ч авчихъя.
Би: Чи зүгээр шууд л танайд очоод гоймондоё гээд л хэл л дээ. Татгалзахын аргагүй юм хэлчихээд сонголт хийлгэх гээд байх юм.
Жэмин: Тэгвэл сонголт хийхгүйгээр танайд очиж л идье л даа. Амттай зүйлийнхээ талыг нь эндээс талыг нь дэлгүүрээс авахад яг л болоод явчихна тиймээ хө.
Бидний ээлж ирж захиалгаа өгчихөөд хэсэг хүлээж байгаад авав. Тэгчихээд замдаа дэлгүүр орж манайд ирээд кино сонгож, гоймон чанах гэж хэсэгтээ л зууралдлаа. Жэмин өөрийнх нь дуртай киног үзэхгүй бол нууцаар авсан тоглолтын тасалбарын тухай эцэг эхэд маань хэлэх талаар сүрдүүлж аймшгийн кино үзэхээр болсон. Намайг ер бодолцож үзэхгүй юм.
Би: Тэгээд чамд намайг бодож үзэх талаар юу ч орж ирэхгүй байна уу?
Жэмин: Яахав би энд байхад юунд нь айхав тийм биз дээ, Хонгор минь!
Би: Больж үз, Би үзэхээсээ ч өмнө айгаад байна. Сүүлд аймшгийн кино үзэхэд юу болсоныг санаж байна уу? БИ АЙСАНДАА БОЛООД УХААН АЛДСАН. Ойлгож байна уу?
Жэмин: За одоо тэгэхгүй байлгүй дээ. Би энийг тийм ч аймар биш гэж сонссон.
Би: Чи ер нь ганцаараа үз гэхэд Жэмин нүдээ томруулаад
Жэмин: Тийм юм гэж юу байсан юм. Би ах, эгч хоёрт орой хэлнэ шүү!
Би: Чи яагаад ийм юм бэ? Золиг гэж.
Бурхан минь, Эндээс намайг аварч хайрла. Би үхэхэд хэтэрхий залуу байна. Та ер нь яагаад над руу энэ эрлэгийн элчийг явуулчихсан юм бэ?
---------------------------
Кино яг эд дундаа орж байгаа ч энэ ёстой хөгийн юм. Гэмгүй олон хүн сүнсэнд хэрцгийгээр алуулж байхад энэ Жэмин хажуунаас нь заагаад л суугаад бүр болоогүй инээгээд байна шдээ.Би: Энэ кино талдаа орсон юм чинь би өрөө рүү гээ орлоо шүү!
Жэмин: Тийм юм байхгүй ээ, үзээд дуусгах хэрэгтэй. Өө тэрийг хардаа гэхэд нь би тэнэг юм шиг харчих нь тэр. Хамаг байдгаараа нүдээ дараад Жэмины ард суухад айсанаасаа болоод салгалаад эхлэв.
Би бага байхдаа л их аймхай байсан учраас иймэрхүү зүйл огт үзэж чаддагүй юм. Өдий том болчихоод гэртээ ганцаараа ч хонохоос айгаад байдаг талтай.
Жэмин: Алив, тэврүүлмээр байна уу? Сүнс чинь зайлчихсан уу? Гайгүй юу?
Би: Чамаас болж байгаа юм. Одоо тэгээд шөнө унтах худлаа боллоо. Өрөөндөө ганцаараа байхаас хүртэл айгаад эхлэнэ.
Би: Аав, ээж хоёрыг иртэл манайд байгаарай тэнэгээ.
Жэмин: Танайд хоносон ч болно. Хонгор минь!
Би: Хүн зүгээр байх тусам наад тэнэг үгээ хэлээд байх юм. Аятайхан л байгаарай. Айсан ч гэсэн кино руу харуулсан болохоор чамд уурлаж байгаа шүү гээд гараа зөрүүлэхэд
Жэмин: Чи яг уурлахаараа мантуун бууз шиг харагддаг гэдгээ мэдэх үү?
Би: Дуугүй бай, дандаа хүн шоолж байна зүгээр.
Орой болтол бид хоёрын бяцхан маргаан үргэлжилж Жэмин явахаар болов. Нөгөө киног нь мартчихсан байсан ч яг унтах гээд нүдээ аньтал нүдэнд харагдаад байв. Ингээд баларч байгаа нь энэ дээ.
A/N Сайн уу? Хүүжгий нараа. Нэлээд хэд хоног шинэ хэсэг орохгүй гайхсан уу? Хөдөө цөлөгдөлт гэж юм үзээд дата ч орохгүй хэцүүa байлаа. Би бүр ярихдаа дэл сул үг аймааааар их ашигладаг болсоон золиг гэж.
Одооноос дасалт болон шинэ мэдрэмж гэдэг үзэгдэлүүд эхлэнэ дээ хөө. Сэтгэлээ бэлд эдр