◇1◇

9.1K 513 49
                                    

A/N: Уг бичвэр нь миний хамгийн анхны бичвэр байсан бөгөөд алдаа дутагдал ихтэй байгаа шүү. Заримдаа устгачихмаар санагддаг ч үйл явдал, өрнөл нь миний хувьд их нандин болохоор чаддаггүй юмаа. Хэрвээ алдаа оноо ихтэй байгаа нь таныг тавгүйтүүлэх бол бүү уншаарай гэж зөвлөх байна. Үүний дараах бичвэрүүд дээрээ харин суралцаад нэлээн дээрдсэн байгаа шүү!!^_^

2020 оны 2.12нд

Бидний бүтээсэн тэр их дурсамжинд би одоог хүртэл амьдарч байгааг чи мэдэх үү??

Чамтай уулзахдаа өмсдөг байсан тэр хувцаснуудаа өдөр бүр ээлжилж нэг өмссөн хувцсаа ахин хэдэн ч удаа хамаагүй өмсөж байдаг.Ядаж л чиний минь үнэрийг үлдээсэн болохоор надад чамайг хажууд байгаа мэт мэдрүүлдэг гэвч их өмсөөд ирэхээр чиний үнэр яг л чамайг алга болсон өдөр шиг арилчих юм...Чиний эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг өөрөөсөө ч илүү нандигнан хадгалж,хайрлаж байгаа би үнэхээр өрөвдөлтэй...

Галзуу сонсогдох ч заримдаа чамтай хамт сууж кино үздэг байсан буйдан дээрээ бүхэл бүтэн нэг өдрийг унтаж өнгөрүүлэх ямар тухтай гээч...

Зөвхөн чамтай хамт очдог байсан газруудад би хэнээс ч илүү анхаарал тавьдаг.

Дурсамжаараа хооллож амьдрах хэцүү ч би чамайг ирнэ гэсэн итгэлээ хэзээ ч алдаxгүй ээ.

Чамайг намайг орхиод алга болох өдрөөс эхлэн би өөрчлөгдөж байсан.

Уйлахыг биш инээхийг илүүд үздэг байсан би одоо юуны түрүүнд л нулимсаа урсгадаг болж...

Олон бүтэх,бүтэхгүй зүйл хийж явдаг байсан би одоо хөдлөхөөс ч дургүй хүрж хөшөө мэт л болж...

Яриа хөөрөө ихтэй байсан надад одоо ганц үг ч хайран санагдаж байна...

Найз нөхөд олон байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам надруу тэмүүлэх хүмүүсийг би өөрөөсөө түлхэж улам л ганцаар үлдсээр л...

Хичээлдээ хэнээс ч илүү дуртай байсан би одоо сургууль соёлыг ч мартаж орхижээ.Төгсөх анги ч гэлээ надад тэнхэл алга...

Би яг юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхгүй байна.Үхэхийг хүсэж амиа хорлох гэж оролдох бүрт чи нүдэнд минь харагдаж ахиад ирнэ гэсэн итгэлийн галыг сэтгэл,зүрхэнд асаачих юм...Амьдын там гэдэг нь магадгүй энэ юм болов уу?!!

Надад чи хэрэгтэй байна Жон Жонгүг!!

Цонхны өмнө хадаастай мэт суухдаа олон зүйлийг бодсоор аль хэдийн зүсэгдэж,урагдсан сэтгэлээ ахин нэг сийчих үед хаанаас ч юм бэ ундран гарах нулимс хоёр нүдийг минь бүрхэж,уруул минь чичирч нүдээ анихад бүлээн нулимс хацрыг минь дагуулан урсана.

I NEED U |✔|Where stories live. Discover now