Аль хэдийн долоо хоногийг түүнтэй хамт өнгөрөөхдөө би хэн хүнээс илүү жаргалтай байв.Гэвч бие минь тийм ч сайн байсангүй.Бага байхаас өдийг хүртэл өвчин гэх зүйл биеийг минь ороодоггүй,би гэдэг хүн эрүүл чийрэг биетэй явдаг байсан ч сүүлийн өрүүдэд ханиадыг сайн зооглож байна.Хэд хоног эм уугаад,хэвтэхэд хэвийн байдалдаа ордог бие маань энэ удаад өдөр ирэх тусам муудаж байгаад нь бага зэрэг санаа зовно...
Өнөөдөр орой ч бас ахин халуурна.Энэ толгойн өвдөлт цаг,минут бүрт эдгэрэх биш улам л нэмэгддэг нь хачирхалтай...
Ээж:Жэй??Чи өндөр халуунтай байна??Эмнэлэг явах хэрэгтэй??
Хөлсөндөө дарагдаж,өвдөлтөндөө дийлдсэн биеээ арай гэж удирдаад босон ор налж суугаад:
-Би зүгээр дээ...Та ажилдаа явсан нь дээрээ...Жонгүг хажууд байхад надад бүү санаа зов.
-Чамайгаа ийм байдалтай яаж 14н хоног орхиод явах юм бэ?
-Та ажлаа бодсон нь дээр ээ...Би үнэхээр зүгээр.Таныг ингээд байвал надад ч бас тиймхэн байна шүү...Эргээд ирэхэд нь эдгэрчихсэн байна аа...
-Жэй минь дээ...Ямартай ч ойлголоо...Би тэгвэл явлаа шүү хонгор минь!!Биеээ сайн бодоорой.
Жонгүгт найдаад л явах нь дээ.Түүнрүү зөөлөн мишээх аядаад буцаж орондоо шигдэн хэвтэнэ.Ахиад л гүн нойрондоо автах нь тэр...
Ойрдоо хуучны муухай зүүднээсээ бүр хэд дахин дор зүүд зүүдэлдэг болсон нь намайг ихэд түгшүүлнэ.
Өрөөнд ямар нэгэн юм унах шиг чимээ сонсогдоход сэрэв.Жонгүг хаалганы урд хоол авчирсан бололтой гэхдээ унагаачихсан надруу таг гөлрөн зогсож байх нь тэр.
-Жонгүг??Чи зүгээр үү?
Тэр дуугаралгүй намайг цоолох гэсэн шиг ширтэж байв.
-Жонгүгаа???
-Би цаашаа тэвчихгүй нь...
-Чи юуг тэвчихгүй гэж??Юугаа яриад байгаа юм бэ??
-Би чамайг зовоож,дотроос чинь алж байна Жэй!!!Чи өдөр ирэх тусам үхэж байна.Чиний царай хүн харахын эцэсгүй болж...үнэхээр чи надтай удаан байвал үхэх байх...
-Жонгүг сонс!!Энэ чинь зүгээр л нэг ханиад ойлгож байна уу??Удахгүй эдгэрчих болохоор тийм аймар зүйл биш?!
-Үгүй ээ...Энэ ханиад чиний үхлийг дуудаж байна.Тиймээ би явах цаг нь болж...
Хөндүүр оргисон биеээ хөдөлгөж ч чадахгүй байсан би ухас хийн орноосoo босож түүний урд зогсон:
YOU ARE READING
I NEED U |✔|
Adventure" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^