Бид хоёр нэлээн удаан ярилцаж өдрийг өнгөрөөлөө.Хэдий Жонгүгийг Америкт байгааг мэдээд,түүнрүү очихыг хүссэн ч Намжүүн надад нэг зүйлийг хэлсэн юм.
"Намжүүн:Чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна.Энэ тийм ч амар зүйл биш гэдгийг мэдэж байна.Ирнэ гэсэн итгэлээр өөрийгөө ундаална гэдэг гутамшиг.Чи одоо мартсан нь дээр...Ийм олон сар өөрийгөө зовоож,өдөр бүр цонх,хаалга ширтэж суугаад тэр чам дээр ирсэн гэж үү??Магадгүй чамд мэдэгдэх ёсгүй зүйл тэрэнд байсан учраас хэлэлгүй явсан байх.Тэр одоо Америкт ажилж,сурч амьдраад өөрт нь болж л байгаа...Чамайг тэрэн дээр очлоо гээд тэр магадгүй ахиад л зугтана.Тиймээс хоёр биенийгээ март.Энэ ганц байж болох гарц.Чи түүнийг гээд байлгүй чамд хайртай,чиний төлөө хажууд чинь байх хүнийг сонгож болохгүй юу??Тэхён чамд анхнаасаа л сайн байсан одоо ч гэсэн хайртай юм байна лээ.Энийгээ л илэрхийлэхгүй яваад байгаа...Чи түүнийг хайрлаад Жонгүгийг мартвал чамд дээр байх."
Би энэ үгэнд нь хууртах гэж оролдсон ч болоогүй.Намжүүн ямар нэг зүйлийг мэдэж байсан нь ойлгомжтой.Тэр ингэж хэлэх хүн биш.Харин ч намайг Жонгүгтай уулзуулахыг зорих байсан.Надад одоо өөр бодох олон зүйл гараад ирэв.
Утас дуугарах чимээгээр бодлоосоо бага ч гэсэн салав.Надруу бараг 1 сар шахуу хугацаанд дугаараа нууцалсан хүн залгаж байна.Авахаар ярихгүй удалгүй тасалчихна.Авахгүй байвал ахин,дахин залгана...Заримдаа горьдлого тээж Жонгүг юм болов уу?гэж боддог учраас дугаараа солилгүй,хэн нэгэнд хэлэхгүй явсаар байна.Өнөөдөр ахиад л залгаж байна...
-Байна уу???
-Байна уу???
-Яагаад дандаа залгаж байдаг юм бэ??Залгасан юм бол дуугарч болохгүй байна уу???Чи ингэхэд хэн юм бэ??
Тэр огт дуугарсангүй...Би энэ удаад зориг гаргаад:
-Чи Жон-Жонгүг юм уу??Мөн биз дээ??Жонгүг гэж хэлээч!
Хариулт өгсөнгүй...Би ч чимээгүй болж...Тэр ч чимээгүй байна.Бид хоёрын чимээгүй байдал хоорондоо ойлголцож байна уу?гэлтэй...
Төд удалгүй тэр таслав...Надад мэдрэгдэж байгаа зүйл түүнийг Жонгүг гэж хэлээд байна...Үүнд итгэвэл би галзуурсан болох байх.Ахиад л толгой задрах гэж байна.Агаарт алхахаар гадаа гарж ирээд...дурсамж дүүрэн савлуур дээрээ ирэв.
Энэ тоглоомын талбайг харах тусам улам л дотно санагдана.
Энэ савлуур дээр суух бүрт Жонгүг нүдэнд тод харагдах нь эмгэнэлтэй....
![](https://img.wattpad.com/cover/193825579-288-k902314.jpg)
YOU ARE READING
I NEED U |✔|
Aventura" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^