Тэхён бид хоёр өглөө эрт босож нисэх орохоор хөдөлсөн юм.Учир нь Хөүп ирж байгаа шүү дээ.Би түүнийг маш их санаж байна.Тэрийг хараагүй үнэхээр удаж...
-Чи баяртай байна уу??
-Тийм ээ маш их.
Бид хоёр түүнийг хүлээнгээ бяцхан яриа өрнүүлж байтал Хөүп бууж ирэв.
-Жэй?Тэхён?*тэрээр нисэхээр дүүрэн ингэж орилоод,нүүр дүүрэн инээмсэглэж байлаа.Би түүнийг харсан даруйдаа гүйж очоод,тэврэн*
-Хоби.Чамайг маш их санасан.
Тэрээр намайг зөрүүлэн чанга тэврээд:
-Би ч бас чамайг үнэхээр их санажээ.
-Та хоёрыг надаас өөр хүн яг хосууд гэж ойлгож байгаа байх шүү.Ямар аймар тэврэлддэг юм бэ?!Одоо болно оо салцгаа
Бид хамтдаа ресторан орж хооллох гэсэн боловч Хоби зөвхөн миний хийсэн хоолыг иднэ гэж зөрүүдлээд байсан учир бид хүнсээ цуглуулж аваад,гэртээ ирцгээв.
-Жэй чамд туслах уу??
-Үгүй дээ.Баярлалаа...
-Тэхёнаа зүгээр ээ.Жэй ганцаараа хоол хийхээрээ илүү хурдан бас сайн хийдэг юм.Тиймээс нааш ир чамтай ярих юм байна.
-Тэг ээ.Чи Хөүп дээр очоод хүлээж бай.Би удахгүй ээ
Тэр хоёр чухал зүйл ярих гэж байгаа бололтой гадаа гарав.Харин би хоолонд орох бүх ногоогоо арилгаж дуусгаж байлаа.
[Тэхён]
-За Хусогаа тэгээд Мексикээс юм олсон л гэж найдая!?
-Үнэндээ олсон ч муу мэдээ байна.
-Тэгээд сайн байхгүй юу??
-Харамсалтай нь байхгүй!
-За тэгвэл муугаа хэл?!
-Бидний бодож байсан зүйл оронгоороо эргэсэн.Танай ээжийг үхсэн гэж бодож байтал тэр амьд байгаа юм байна лээ.Хаана гэдгийг мэдэхгүй ч тэр амьд байгаа цагт энэ зүйлс арилахгүй юм шиг байна.
-Юу үгүй байлгүй дээ!!!Би тэрнийг үхэж байгааг нүдэн дээрээ харсан байтал чи солиороо юу?!
-Үнэхээр энэ үнэн!
-Хэрвээ тэр үхвэл энэ бүхэн дуусах уу?!
-Тэр үхсэн ч дуусахгүй байх магадлал өндөр.
Хоёр нүдэнд минь аль хэдийн нулимс хуралдан цугларч,толгойгоо базан "үгүй ээ" гэж өөртөө олон удаа хэлнэ.
![](https://img.wattpad.com/cover/193825579-288-k902314.jpg)
YOU ARE READING
I NEED U |✔|
Adventure" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^