◇3◇

2.7K 293 32
                                    

-Амьдарч байгаа гэвүү??

-Тиймээ.Чи мэдээгүй байсан юм уу?Ингэхэд та хоёр зүгээр биз дээ?Цаадах чинь арай чамд хэлээгүй явчихсан юмуу??

Намжүүн Жонгүгийг алга болохоос 3н сарын өмнө түрүүлж Америк явсан.Тэгээд л тэр юу ч мэдэхгүй байгаа.

-Намжүүнаа...Юу л даа*би түүнд бүх зүйлээ хэлэхийг хүсч байна.Тэр хүнтэй яаж ойлголцож,ярилцахыг хэнээс ч илүү сайн мэддэг.Гэхдээ бидний байгаа газар ярилцахад нэг л болохооргүй байв.Удалгүй хичээлийн хонх дуугарав*

-Чи надтай ярилцахыг хүсээ юу?

-Тийм ээ

-Тэгвэл хоёулаа сургуулиас гарах уу?Чи чөлөө авчих би хүлээж байя

-Чөлөө авах шаардлагагүй ээ...Би сар гаруй хугацаанд хичээлдээ ирээгүй өнөөдөр ирсэн.Тэгээд явсан ч гайхахгүй байх...

-Сар аа??Юу?Яагаад вэ?

-За алив гарж байгаад ярилцъя...

Бид халуун кофе уунгаа хүн багатай талбайд ирж суув.Намжүүн үйлдэл бүрийг минь нухацтай ажиж байлаа.Тэр гайхах нь аргагүй биз.Миний байгаа байдал,Жонгүгийн талаар ярихад хариу үйлдэл гаргаж чадахгүй зогссон гээд л...Түүнийг дутуу үнэлж болохгүй.Их гярхай гайхалтай нэгэн.

Би кофеноосоо нэг балгаад,гүнзгий амьсгаа аваад ярихаар шийдэв.

-Намжүүнаа.Чамайг явсны гурван сарын дараа...Жонгүг алга болсон...

Түүнрүү хартал тэр надад тааруулж тайвнаар хүлээн аваад цааш үргэлжлүүл гэсэн аятай  дохио өгнө.Би нүдээ анин,ам нээн түүнд ярихтаа зэрэгцэн урдны зүйлс тод үзэгдэх нь тэр...

[Жонгүг алга болох өдрийн өмнө]

Бусад өдрийн адил өглөөг эрч хүчтэй угтаад,утасныхаа цагийг хараад нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад хичээлдээ явахаар зэхэж,өөрийгөө бэлдэнэ.

Ээж:Жэй цайгаа уугаад явна шүү

Бэлэн болчихоод гэрээс сэм гараад явах гэтэл аль хэдийн ээжид баригдчихаж...

-Ээж ээ...Би өглөөний цайг Жонгүгтай ууна гэж хэлсэн биз дээ.

-Охин минь ээ...Гэртээ цайгаа ууж бай л даа...Дандаа Жонгүгтай ууж байх юмаа.Заримдаа найз хөвгүүнд чинь атаархах юм.

-Ээжээ би тэгвэл явлаа шүү за юу!?хайртай шүү*гэж хэлээд түүний араас чанга гэхчин тэврээд хацар дээр нь үнсээд гэрээс гарлаа*

I NEED U |✔|Where stories live. Discover now