◇22◇

1.1K 176 18
                                    

[Өглөөний 7:22мин]

Сэрүүлгэний дуугаар бус утасныхаа хангинах дуугаар шөнө хар дарснаасаа болж унтаж чадалгүй үүрээр шахуу унтсан ч хэдэн цагийн дараа утас дуугарч нойрноос минь сэгсчин сэрээх нь тэр.

Нүд анилдсаар утсаа автал:

*:Унтаж байсан юм уу??

Хоолойн танил байхад нүдээ нээн дугаарын харвал Богум байв.

-Мхн..

-Чамд дуулгах сайхан мэдээ байна.

-Юу юм?

-Чиний хайж байсан хүнийг олчихсон.

Түүний үгэнд нойр минь ч алга болж орноосоо ухас хийн босоод сонссон зүйлдээ итгэж ядан:

-Ү.үнэхээр олсон биз дээ.Тийм үү?

-Тийм ээ.Чи манай компани дээр хүрээд ирээ.Цуг явцгаая.

Түүнд за гэж хэлэн утсаа таслаад хувцсаа хурдан гэх чин өмсөн гараад таксинд сууж хаана очихоо хэлээд хэсэгтээ л инээмсэглэж суув.Яг одоо сэтгэл дотор минь итгэлийн гал дүрэлзэн асч байлаа.

Энэ бүхний эцэст арга нь олдлоо шүү дээ.Бүх зүйлийг хэвийн болгох гарц ингээд гараад ирлээ.

Найдваргүй мэт түнэр харанхуйд төөрөн явахад авралын гэрэл асах шиг л мэдрэмж төрнө.

Маш их бүр маш их баяртай байсан учир зүгээр сууж чадахгүй байв.Xурдан тэр эмэгтэйг дагуулан Жонгүгрүү явахыг хүсч байлаа...

Эцэст нь Богумын компани дээр ирэн таксинд мөнгөө төлөөд дотор хурдан гэх чинь гүйх шахам алхасаар оров.

-Богум аа?

-Жэй.Хурдан байна шүү.

-Тэр хаана байна?

Бид тэрний ажлаас гаран хамтдаа Тэхёнын ээжийн амьдарч буй газар луу явж байв.

Тэрэнд аль болох хурдан явахыг хэлэхэд тэр ч хурдаа нэмсээр бид хэдийн ирэх ёстой газраа хүрэлцэн ирлээ...

Гэнэт л гар минь чичирч тэр эмэгтэй зөвшөөрөх байх гэж найдаж байлаа.

Нэг амьсгаа аваад зогсож байтал Богум хажууд ирэн:

-Зүгээр дээ.Юу болснын мэдэхгүй ч чи чадах болно оо

Гэсээр нэг тэврэв.Бидний өмнө нүсэр том эдлэн биш ч ганц хүн амьдрахад боломжийн гэмээр байшин байв.

Ахин нэг амьсгаа аваад хаашааны хаалгын түлхэхэд онгорхой байх нь тэр.

Хоёул явсаар байшингийн өмнө ирээд хаалгыг тогштол удалгүй удган маань инээсээр гарж ирээд:

I NEED U |✔|Where stories live. Discover now