-Жэй?Жэй?Жэй?Чи зүгээр үү??Жэй сэрээрэй?
Хэн нэгний миний нэрийг олон дуудахад аймшигтай хар дарсан зүүднээсээ салж ядан сэрээд миний нэрийг ахин дахин дуудаж буй түүний зүг хараад бага ч гэсэн инээмсэглэв.
Жонгүг:Чиний хөлс...бүр үнэхээр их хөлөрчихсөн байна...Эмч дуудаад өгөх үү?
Арай гэж босон суугаад:
-Хэрэггүй ээ...Би зүгээр*инээмсэглэх*
-Юу зүгээр гэж??Хамаг биений чинь хөлс цувчихсан байна?Бас яагаад инээмсэглээд байгаа юм бэ?
-Ашгүй чи байна...Би чамайг байхгүй байх вий гэж айсан
-Би хажууд чинь байна гэж амласан шүү дээ.*тэр миний хөлсийг арчаад*
-Энэ их хөлсийн ээ...Чиний бие зүгээр юм бол чи хар дарсан хэрэг үү?-Тийм ээ...Байнга л нэг зүүдээ зүүдэлдэг ч өнөөдөр арай өөр илүү аймар байсан учраас ингэж их хөлөрсөн байх...
-Чи намайг байхгүй үед үргэлж хар дарж ийм байдалтай байдаг байсан тиймүү??
-Үгүй дээ...
-Худлаа хэлэх хэрэггүй ээ...
Биднийг чимээгүй байдал нөмрөн авав.Хэдэн минут өнгөрсний дараа Жонгүг ам нээв:
Жонгүг:Хадагтай Сэндтэй би уулзсан.Тэр их уурлаж байсан.
-Чамд ямар нэг муухай зүйл хэлээгүй биз дээ
-Үгүй ээ...Тэр надад уурссан ч чиний хажууд үлдэхийг гуйсан.Чамайг тэр хэтэрхий их зовж байгааг харахдаа өөрийгөө давхар шийтгүүлж байна гэж боддог байсан гэсэн.Бас намайг явснаас хойш чи тэрнээс хөндийрсөн гэж байсан??Яагаад?Жэй яагаад ээжээсээ нүүр бууруулсан юм??
-Надад хэн ч хэрэггүй санагдсан.
-Чи тэгж болохгүй байсан юм.Тэр чиний төлөө бүхнийг хийдэг хүн тийм байтал чи тэрэнд ингэж хандаж болохгүй ээ
-Надад чи хэрэгтэй байсан.
-Хэдий чамд би хэрэгтэй ч намайг байхгүй үед чамайг гэх хүмүүсийг чи өөрөөсөө түлхэх ёсгүй шүү дээ.
-Би түлхээгүй зүгээр л тэдэнтэй дотно байхаас айсан.Тэдэнд даслаа гэж бодоход тэд чам шиг алга болвол би тэсэхгүй байх...тиймээс л ганцаар байхаар шийдсэн юм.
-Чи ийм хүн байгаагүй.Би чамайг үнэхээр их өөрчилж...Надад хэцүү байна Жэй.
-Жонгүг гуйя өөр битий эмзэглэх зүйлс ярьж өөрийгөө буруутга,би чамайг буруутгаагүй байхад чи өөрийгөө буруутгах эрхгүй*уйлах*
YOU ARE READING
I NEED U |✔|
Phiêu lưu" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^