◇20◇

1K 162 17
                                    

Утас хангинах дуугаар сэрэн харвал <ТэТэ> байх нь тэр.

-Байна уу??

-Боссон юм уу??

-Чамайг залгасан чинь сэрчихлээ..

-Өө уучлаарай сэрээсэнд...

-Зүгээр дээ.Юу болсон юм?

-Хусог бид хоёр ирчихсэн байх юмдаа...

-Айн??3,4 хононо гээд байсан биз дээ???

-Гэнэт Жэй чамайг санаад ирчихлээ.Хусог ч бас маш их санаж байгаа гэсэн.Бид хоёр манай гэрт байна.Та хоёрыг аялалаасаа ирээгүй болохоор л...

-Аан.Ойлголоо.Бид хоёр одоо очлоо.Манай гэрт уулзах уу??

-Аялалаа орхиж байгаа юм уу??

-Зүгээр ээ.Тэгвэл гэрт уулзая.

-За тэгвэл тэгье.

Жонгүг сэрээгүй унтсаар байх бөгөөд тэрнийг сэрээхээр шийдэн:

-Жонгүгаа.Босоорой.

Тэрээр нүдээ аниастай гарнаас минь татан хэвтүүлээд тэвэрч аваад:

-Ойлголоо доо...Удахгүй босох учраас жаахан ингээд хэвтмээр байна.

-Тэхён,Хөүп хоёр ирсэн гэсэн.Тэгээд манай гэрт уулзахаар болсон.Тиймээс алив хурдан босоо!!

-Дахиад хэдхэн минут...

-Үгүй ээ.Бос гэж байна!!

Түүний уруул дээр нь үнсээд:

-Би хувцсаа өмсөөд ирье.Боссон байгаарай.

💫💫

Жонгүг бид хоёр аялалаа болин Сөүлд буцан ирээд гэртээ ирэхэд Тэхён,Хөүп хоёр аль хэдийн ирчихсэн сууж байх нь тэр.

Машинаас хурдан гэх чин буугаад:

-Хусогаааааааааааааа!

Гэж орилсоор гүйж очин тэвэрч аваад:

-Чамайг ямар их санасан гээч.Ингээд хажууд минь байгаад баярлалаа.Бурхан минь ямар их айж байсан гээч...

Тэрээр намайг зөрүүлэн тэврээд:

-Би ч бас бяцхан Жэйг маш их санасан байна.

Тэхён:Та хоёр одоо хосуудаас ч илүү байх юм.Ийм найзууд байдаг юмуу??Тэглээч Жэй би чамд харагдахгүй байгааз!

Тэрээр ийн гомдлон хэлэхэд нь Хусогийн тэврэлтээс салан Тэхёныг тэврээд:

-Сайн найз Тэхёныгаа юу гэж харахгүй байхав дээ.Чамайг ч бас маш их санасан шүү дээ.

I NEED U |✔|Where stories live. Discover now