Жонгүгийг цааш ярих гэсэн боловч утасны минь хангинах дуу зогсоов.
-За.Хүлээгээрэй
Дуудлагыг харалгүй авахад хоолойгоор нь хэн болохыг танив.
-Байна уу?
-Байна аа.Тэхён яасан?
-Жэй хүрээд ирээч
Сөөнгөтсөн хоолойныхон өнгө тэрнийг аль хэдийн уух юмандаа дийлдэж согтсон байгааг илтгэнэ.
-Тэхён?Чи хаана байгаа юм??
-Гэртээ байна аа Жэй.Хүрээд ирж чадна биз дээ?
-Ойлголоо.Удахгүй очих болохоор зүгээр сууж байгаарай*таслах*
Жонгүг:Тэхён юм уу??
-Тийм ээ.Жонгүгаа би яг одоо гэрлүүгээ явах хэрэгтэй байна.Тэр бүр үнэхээр согтсон хоолойтой байсан.Очихгүй бол болохгүй нь ээ.
Тэрнээс хариулт ч авалгүй гадуур хувцсаа өмсөөд гарах гэтэл:
-Жэй?Битгий яваач гуйж байна.Ганц хором ч бидний хувьд үнэ цэнэтэй шүү дээ.
Түүн дээр очин хүзүүгээр нь ороон нэг чанга тэврээд:
-Зүгээр дээ.Одоо ингээд цаашдаа үргэлж хамтдаа байх болохоор маргааш уулзъя.
Тэрээр гараа бэлхүүсээр минь оруулан өөртөө наан тэврээд:
-Гуйя.Битгий яв л даа.Энэ цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг харж байгаа биз дээ.Чи бид хоёры-*түүний үгийг таслан уруул дээр нь нэг үнсээд*
-Залгана аа.Баяртай.
Жонгүгийн гэрээс гарж яваад аль болох хурдан Тэхён дээр очихын тулд такси барин явав.
Надад хэцүү үед минь хамгийн их тус хүргэж,дэмжсэн хүн Тэхён байсан шүү дээ.Би тэрнийг өөрийн жаргалын төлөө хэцүү үед нь орхиж болохгүй.
Тэрэнд би хэрэгтэй болвол хэзээд ч түүн дээр очиж чадна.Тэр яг л надад ингэж ханддаг байсан.
Хар дарж,шөнөжин орондоо уйлан хэвтэхэд минь дулаан тэврэлтээрээ тайтгаруулж өгч байсан.
Айж,сандарсан үед халуун уруулаа духан дээр минь буулгаж тайвшруулдаг байсан.
Өдөр,шөнөгүй урсах нулимсыг минь инээмсэглэлээр сольж өгсөн нэгэн.
Намайг ахин бүтээсэн хүн тэр байхад яаж үл тоох билээ дээ.
Тэхёныг яагаад тэгж их уусныг бодон явсаар аль хэдийн гэрийн үүдэнд ирсэн байв.
YOU ARE READING
I NEED U |✔|
Macera" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^