"Эцэст нь бүх зүйл бидний төсөөллөөс өөр зүйл байжээ.Магадгүй зөвхөн миний хувьд байх..."
[Солонгост оройн 20:00]
Цаг алдахыг хүсээгүй учир хадагтай Кимийг зөвшөөрөхөд Богумын хувийн онгоцоор буцан нутагтаа ирэв...
Нисэх дээрээс такси барьсаар гэрийн зүг хөдлөж байлаа.
Гэсэн ч би Жонгүгтай маш олон цагаар холбоо барьж чадсангүй.Тэрний утас холбогдох боломжгүй байсан учир яаж ч хичээсэн чадаагүй юм.
Очиж байгаагаа Тэхёнд хэлэхээр залгав.
ТэТэ:Байна уу??
-Байна.Тэхёнаа би очиж байна.
-Юу?Ү.үгүй байлгүй дээ?
-Тийм ээ.Би Солонгост ирчихсэн.Одоо гэрийн зүг явж байна.Бас бэлэгтэй очиж байгаа шүү.
-Чи яагаад тулгаж хэлж байгаа юм бэ?Ирнэ гэдгээ ийм орой хэлэх гэж?!
-Юун буруу байна??
-Ю.юу ч биш дээ
-Жонгүг хажууд чинь байгаа биз дээ?
-Т.тийм ээ.Тэр байна.
-За тэгвэл ашгүй дээ.Би одоо бэлэгтэйгээ очиж байна.Удахгүй уулзая.*таслах*
Жонгүг тэдэнтээ байгаа гэдгийг дуулаад тэвдсэн сэтгэл минь сулрах шиг л болов.
Хадагтай Ким рүү хартал тэрээр хоёр гарынхаа хөлсийг гартал атгасан байх аж.Аргагүй шүү дээ...Энэ олон жилийн дараа хүүтэйгээ уулзах нь байна...
Түүний нэг гараас атган инээмсэглэхэд:
-Хэрвээ тэр намайг харахыг хүсэхгүй бол яахав ээ?
-Үгүй дээ.Тэр тэгэх хүн биш.Таныг хараад маш их баярлана гэдэгт итгэлтэй байна аа.
Хадагтай Кимийг тайвшруулан ярьж суусаар бид гэрийнхээ өмнө ирэв.
Яагаад ч юм дотор орохоос айж байлаа.Магадгүй Тэхёнын ээжийг сандраад байгаа болохоор адилхан сандарч байгаа байх...
Бид нэг гүнзгий амьсгаа аван хаалгаа онгойлгосоор гэртээ оров.
Дотор үнэхээр нам гүн байх нь тэр...
Том өрөөнөөс Тэхён гарж ирээд:.
-Сайн уу Жэ-й?
Тэрээр өөрийн ээжийг харан хэлэх үгэндээ түгдрэн юу болоод байгааг ойлгож ядан надруу харав.
Яг л "энэ үнэхээр гэж үү" гэсэн шиг харлаа.Түүний асуултанд хариулт болгон хөнгөхөн инээмсэглэхэд Тэхёны нүднээс нулимс чимээгүй хацрын даган урсахад тэрээр толгойгоо үл ялиг сэгсрэнэ...
YOU ARE READING
I NEED U |✔|
Adventure" She doesn't need a hero, she is the hero " -Анхны минь бичвэр болохоор бүр алдаа дутагдал ихтэй гэсэн ч өрнөл нь боломжийн юм шүү!^_^