◇10◇

1.5K 212 24
                                    

[Жэй]

Тэхён бид хоёр Лондонд анх удаа ирж байгаа учир гадуур гарахаар болов.Үнэндээ би дэлгүүр хэсэх их дуртай.Бараг л хобби минь гэсэн үг.Тиймээс бид хоёр эхэлж дэлгүүр орохоор боллоо...

Нүдэнд минь усан ногоон өнгийн ноосон цамц тусахад:

-Ээжд минь ч бас ийм цамц байдаг байсан...Тэрийгээ өмсөх ямар дуртай гэж санана...Түүнийгээ маш их санаж байна...Бодох төдийд л нүдэнд үзэгдээд байх юм.

Нулимсаа дуслуулан зогсоход Тэхён миний гарнаас атгаад:

-Ахиж уйлахгүй гэсэн биз дээ?!

Урсах нулимсаа зогсоож,нэг шувтраад,нүүрэндээ инээмсэглэл тодруулан:

-Тийм ээ...уйлахгүй ээ

-Чамд би хувцас сонгож өгвөл дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

-Яахав миний стильд нийцвэл болж байна.

Атгасан гарнаас минь тавилгүй алхасаар Тэхён хос цамцнуудын өмнө ирэв.

-Хөөе чи зөвхөн надад гэсэн байж...Юун хос?

Тэр зүгээр л инээмсэглэн хувцаснуудыг сонирхон,харж байхад худалдагч:

-Хосуудын өвөрмөц цамц хайсан юм уу??

Тэхён:Тийм ээ.Түгээмэл биш ховор загвараас нь хайж байна.

-За тэгвэл та түр хүлээгээрэй.

Өнөөх худалдагч нэг өрөөнөөс гартаа хоёр цамц барин гарж ирээд:

-Энийг нэг үз дээ.Та хоёр шинэхэн хосууд юм уу??Үнэхээр хөөрхөн хос байна шүү.Энэ яг тохирох болно оо.

Тэхён:Энийг өмсөөд үзэх үү?

Тэр надруу итгэл дүүрэн нүдээр харж байсан учир би зөвшөөрч бид хос цамц худалдаж аваад зогсохгүй өмсөөд явахаар болов.

-Хүн бүр биднийг хос гээд ойлгочихлоо

-Яагаад болохгүй гэж...

-За яахав...Би мөхөөлдөс идмээр байна даан ч хэтэрхий хол эндээс бас хувцас үзмээр байдаг!?

-Би доошоо буугаад аваад ирэх үү??

-Тэгвэл би эндээ хүлээж байя

Тэхёныг мөхөөлдсөнд явсан хойгуур бугуйн цагны тасаг анхаарал татаж байсан учир тийшээ очив.

Олон гайхалтай цагнууд байх агаад Тэхёнд бэлэг болгон авж өгөх санаатай нүдэнд туссан нэг цагийг авах гэтэл худалдагч нь:

I NEED U |✔|Where stories live. Discover now