◇8◇

1.5K 209 42
                                    

Тэхён:Чи сая юу гэсэн бэ??

Хэтэрхий их айснаасаа болоод нулимсаа түүний өмнө унагаад зогсож байтал залуус тоглож дууссан бололтой бүгд хүрж ирлээ...

Жонгүг:Жэй?Яасан бэ?Яагаад уйлаад байгаа юм зүгээр үү?

Магадгүй Жонгүгт хий юм харснаа хэлвэл өөрөөс нь болсон гэж бодоод явах гэж оролдоно.Тиймээс нэг сайн амьсгаа аваад,нулимсаа зөөлөн шувтраад,хуурамч инээмсэглэл тодруулан:

-Тэхён надад сая аймар гунигтай зүйл ярьж өгөөд...

Тэхёнруу надад туслаач гэх харцаар харахад тэр гайхаж байсан ч ойлгох шиг болоод тэрээр:

-Тийм ээ.Жэй уйланхай юм болохоороо талд нь ороогүй байхад уйлчихсан юм аа...

[Оройн 23:45мин]

Миний бие тиймхэн байсан учир бид хоёр гэртээ үдэшлэгийг дуусгалгүй ирлээ.

Жонгүг:Жэй өлсөж байна уу??

-Үгүй ээ...

-Чамд минь яг юу болсон юм??

-Ю.юу болсон юм гэж??юу ч болоогүй дээ...Яасан?

-Үнэндээ чи Тэхёноос нэг гунигтай зүйл сонссон гэж хэлснээсээ хойш сонин болчихсон?Юу болсноо үнэнээр нь хэлэхгүй юмуу??

-Жонгүгаа тэр нөгөө...*гэнэт дотор муухай оргиж угаалгын өрөөрүү ороод,бөөлжиж орхив...гэхдээ энэ бөөлжис гэхэд хэцүү юм...зүгээр л аяга дүүрэн цус асгасан юм шиг...

Жонгүг 00-ын өрөөг тогшоод:

-Жэй чи зүгээр үү??би орох уу??

-Би зүгээр ээ...Битий орж ирээрэй

Гэсэн ч тэр миний үгийг тоолгүй ороод ирлээ.Миний энэ их цусыг хараад тэрээр хөшиж орхив...

-Жонгүг!Хэн чамайг орж ир гэсэн юм!!Яг одоо намайг орхиод гар гэж байна!Гуйя гараад өгөөчдээ!

-Жэй чи цусаар бөөлжиж байна.

-Тэгээд хэнд хамаатай гэж зүгээр хараагүй болоод гар!!гар гэж байна Жонгүг*орилох*

Түүнийг гарахтай зэрэгцэн доош суугаад үсээ зулгааж,галзуурах шахаж байлаа.Хамаг бие минь чичирч,хий юм сонсож,харж байгаадаа ч итгэж өгөхгүй байж байхад одоо энэ цус надад юу тохиолдоод байгааг үнэхээр мэдэх юм алга...

Нүүрээ хэд хэдэн удаа угаагаад угаалгын өрөөнөөс гартал Жонгүг гадуур хувцастайгаа зогсож байв:

-Чи явахгээгүй биз дээ??

-Хоёулаа эмнэлэг явах хэрэгтэй.Чиний бие нэг л биш байна.

I NEED U |✔|Where stories live. Discover now