◇18◇

1.2K 169 17
                                    

[13н хоногийн дараа]

Бүх зүйл хий хоосон,утга учиргүй болж эхлэхэд цаг хугацаа ч галзуу хурдан өнгөрч байлаа...

Ахиж хэзээ ч оршуулгын газар ирэхгүй гэж өөртөө ээжийгээ хүйтэн хөрсөн доор хэвтэхийн хараад ингэж амлаж байсан ч би очсон юм...Эцгийнхээ бас түүний амрагийн гашуун ажил явдлыг хийсэн...

Аль хэдийнээ өнчирч хоцроод 13 хоногийг ардаа үдэн орхижээ...Энэ хугацаанд Лондонгоос бид буцан Сөүлд ирсэн юм.Гэхдээ зөвхөн Жонгүг бид хоёр л ирсэн.Тэхён Хусогийг суллаад,өөр хийх ажил байгаа гээд араас минь ирэхээ амлаад үлдсэн юм.

Энэ болоод байгаа зүйлсийг эрүүл ухаанаар нэг харвал Жонгүг бид хоёр дурлалцаж болохгүй хүмүүс...гэсэн ч хүн ямар зүрх сэтгэлээ захирч чадах биш дээ...

Нэгэнт л тэр хүнийг чи сэтгэлдээ багтааж,хажуудаа байлгахыг,хоолойг нь сонсохыг,дулаан тэврэлтэнд нь мансууран унтахыг,чихэр шиг уруулыг нь амтлахыг,өөрийн болгохыг хүсч байхад өөр юу хэрэгтэй болно гэж?

Хайр ийм л сохор.Хэзээ ч бодит байдлыг ялгаж,харж чаддаггүй...

Зөвхөн тэр л хажууд чинь байж,чамайг хайрлаж,чамаар хайрлуулж байхад л бүх зүйл сайхан болох юм шиг санагддаг...

Хэн нэгнийг хайрлаж,хайрлуулна гэдэг асар их аз жаргал,баяр баясал,таашаал,ахин дахин мэдрэмээр мэдрэмжийг өгдөг эд ч тэр хэмжээгээрээ гуниг,зовлон,өвдөлтийг бэлгэлдэг нь хайр гэх үгийн нууцхан тодотгол байх...

-Жэй?

Түүнийхээ нэрийг минь дуудах мөчид бүх бодлоосоо салж бодит байдалдаа эргэн ирэв...

-Яасан?

-Хамтдаа аяламаар байна уу??

Тэр минь бас юу сэдчих вэ?Энэ хүний хэлэх үг бүрийг тунгаан,олон удаа бодож надаас л битгий холдоорой гэж залбирах юм.....

-Яагаад гэнэт аялах тухай яриад байгаа юм?

-Энэ хэдэн өдөр...үгүй ээ сүүлийн хэдэн сар чамд минь ямар байгааг би мэдэж байна.Бүх зүйл хурдан аймшигтай өнгөрч байгаа нь чиний сэтгэл санааг тавгүйтүүлж,хэцүү байгаа биз дээ??Түр ч гэсэн бүх зүйлийг хаяад хоёулханаа аялаж,зөвхөн өөрсдийн ертөнцийг бий болгохыг хүсч байна.

Гэхдээ хэсэг аз жаргалдаа умбан,чинийхээ энгэрт эрхэлж,хажууд чинь инээмсэглэж,бүх зүйлийг мартаад явж болох ч тэрний дараа...тэрний дараа юу болох юм?Түр зуурын жаргалын эцэст үүрдийн зовлон..??

I NEED U |✔|Where stories live. Discover now