Би: хөөе, У Сэүн надад зайрмаг аваад өг!
Сэүн над руу хэлээ гаргаж: яагаад би гэж? Өөрөө аваад идээч. Би ах нартайгаа уулзах хэрэгтэй байгаа болохоор явлаа. Гадуур тэнээд байлгүй эртхэн шиг хариарай гээд тэр намайг орхиод явчихав.
Түүнийг дандаа ах нар гээд яваад байдагт нь дургүй хүрээд, бүдрээд унаасай гэж хараалаа. Муу өөдгүй амьтан, ганц эмэгтэй найздаа зайрмаг аваад л өгчихөд юу унах вэ дээ. Эхнэртэй болохоор нь ёстой эхнэртэй нь нийлж байгаад дарамтлахаа мэдье ээ! Тэгсэн чинь эхнэр нь намайг миний нөхрийг дарамтладаг чи хэн юм гээд зодчихвол яах уу? Ёстой намайгаа зодчихвол юун У Сэүнийг атгах манатай болно шт. За за, ер нь больё. Зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байсан нь дээр юм байна.
Гэртээ ирэхэд ах буйдан дээр суучихсан аавтай хамт кино үзэж байв. Цүнхээ ах руу шидээд гал тогоонд орж ээжид үнсүүлсэнийхээ дараагаар хийж байгаа хоолноос томоор халбагадахад ээж гараа угаа хэмээн ориллоо.
Би: ээжээ, агаа дандаа кино үзээд байж байх юм. Ер нь энэ хичээл хийдэг юм уу? гээд хээвнэг хэлсэнд ах гал тогоонд орж ирээд миний толгой руу тонших нь тэр.
Би: яааая!
Жүхёг: чи жаахан юм байж битгий том хүн шиг ярьж бай.
Би: хөөе, би одоо 18 настай за юу!
Жүхёг: тэгвэл би чамаас зөндөө олон ах, за юу! Илүү дутуу юм яриад байлгүй өөрөө хичээлээ хий, золиг минь. У Сэүн гэж тэнэгтэй толгой сүүлээ холбоод яваад байлгүй гэртээ эрт ирж бай. Өдөр болгон оройтож байгаад муу хүмүүсийн нүдэнд өртөөд чиний биеийг хогон дундаас хайх гэж гай!
Би муухай царай гарган ээж рүү наалдав. Ямар муу ёртой юм бэ? Хүний ах байж дүүдээ ийм юм хэлэх гэж дээ нээрээ.
Би: ээжээ, энэ ахыг хар даа. Дүүдээ ийм муухай үг хэлж болдог юм уу?
Ээж: үнэн л юм хэллээ шт. Хэжү, ээждээ хэдэн шалгалтын материал засаад өгөөрэй. Одоо явж хувцсаа соль гээд намайг зөөлөн түлхэв.
Хувцсаа сольчхоод өрөөнөөс гарч иртэл утас дуугарч Сэүн залгаж байв. Сэүн өдийд яагаад залгаж байгааг нь гайхаж удалгүй авлаа.
Ххх: байна уу?
Би хөмсгөө зангидаж: чи хэн бэ? Яагаад чамд миний найзын утас байгаа юм?
Ххх: аан чи Сэүний эмэгтэй найз юм уу? Бид цагдаагийн газар байна л даа. Сэүн бид хэд хэдэн гаруудтай зодолдоод тэгээд хэн нэгэн батлан даалтаар гарах хэрэгтэй байгаа юм. Чи ахыгаа дагуулаад хүрээд ирж чадах уу?
YOU ARE READING
Teen Dating | completed
RomancePregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж байгаа л даа тэээ?