Зуны нэгэн бүрхэг өдөр байсан юм даг. Бэкхён бид хоёр нэг нэгнийхээ дээрээс давхаралдан хэвтээд laptop-оороо кино үзэж байлаа. Киноны хос хоёр үнсэлцэж бараг л хязгаарыг давах гэж байтал laptop-ны цэнэг дуусчихдаг юм даа. Бэкхён сүртэй нь аргагүй уулгалан босч ирээд хурдхан цэнэглэгч хайгаад өрөөгөөрөө дүүрэн эрэл хайгуул болов.
Би түүний цэнэглэгч, цэнэглэгч хэмээн ийш тийш гүйж байгааг харан инээд алдан харж байсан юм. Тэгээд гэдэс дуугарахад өлсөж байгаагаа мэдрэв.
Би: bae, би өлсөөд байна аа гэхэд Бэкхён дотуур хувцасныхаа шургуулганаас хар өнгийн урт цэнэглэгчээ татсаар гаргаж ирэхэд би түүн рүү гайхан харж байсан юм.
Тэр уг нь гайгүй цэвэрч л дээ. Гэхдээ дотуур хувцастай цуг цэнэглэгчээ хийчихсэн байх юм. Энэ зүгээр үү тэ?
Бэкхён: ёо, арай л гэж оллоо шүү дээ. Өлсөөд байна гэсэн үү?
Би: гайхалтай гэж хэлэн инээлээ.
Би: гарч хоол идэх үү? Гадаа гоё байх шиг байна.
Би одоог хүртэл цонх руу харсаар хэлэхэд Бэкхён миний гарнаас татан босгоод өөр рүүгээ ойртуулах нь тэр. Тэгээд хүзүү рүү минь ойртоход би дуртай нь аргагүй инээмсэглэв.
Бэкхён: болох уу, хатагтай?
Би: мэдээж, хэзээ чи асуудаг байлаа даа хэмээн түүний хүссэн зөвшөөрлийг өгөв.
Тэр үргэлж миний хүсдэг байсан хайрыг надад өгсөн. Зөвхөн кино, ном зохиолоос олж хардаг, хэзээ надад ирэх бол гэж үргэлжид боддог тэр л хайрыг тэр надад бэлэглэсэн. Гайхалтай биш гэж үү? Одоо бидний хайр хэн нэгний мөрөөдийн хайр болчихсон байх юм.
Гараад хаачихаа мэдэхгүй байсан ч яг л энэ цаг мөч бидний хамгийн дуртай үе байсан болохоор орчноо ширтэн чимээгүйхэн алхаж явлаа.
Бэкхён: даарч байвал хэлээрэй гээд гарыг минь атгасан байсан ч зөөлхнөөр илэв.
Би: зүгээр ээ. Чийгний үнэр дотор онгойлгож байна.
Бэкхён: би дараа сараас ажилдаа орох болохоор тэрнээс өмнө уулзалтаа товлох хэрэгтэй болох нь.
Би үүнийг сонсоод багахан санаа алдав. Тэд одоог хүртэл өмнөх байр суурин дээрээ хэвээр зогсож байгаа. Сэүний хэлснээр нүүрэлдүүлэхгүй л бол бүтэхгүй шинжтэй. Зарим үед би Бэкхёны авирдаг модоор нууцаар гарч Бэкхён руу явдаг. Гэрийн хорионд хүртэл оруулах хэмжээний тэд дургүйцэж байгаа. Гэхдээ зүгээр ээ. Зүгээр болгох болно.
![](https://img.wattpad.com/cover/194342440-288-k51064.jpg)
YOU ARE READING
Teen Dating | completed
RomancePregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж байгаа л даа тэээ?