Хүн давахгүй гэсэн даваагаа долоо давдаг. Бид хэзээ ч ингэтлээ бие биенээсээ хол байж, таарсан ч газар ширтсээр зөрж үзээгүй билээ. Тэр намайг хармагцаа харцаа буруулж надаас дөлдөг болчихсон байв. Би энэ бүхнийг хараад зүгээр л хамаг сэтгэл зүрх минь шалтай наалдчихсан юм.
Ганцаардал, уй гуниг, нулимстай үргэлж хамт байдаг болсон Нам Хэжүтэй танилцана уу, баярлалаа.
Өглөө хичээлдээ явахаар өрөөнөөсөө гартал аавын ширүүн дуу угтав. Би тэдний яриаг сонсохын тулд шатан дээр суугаад чимээгүйхэн чих тавилаа. Тэд миний тухай ярьж байна.
Аав: тэглээ гээд ямар хамаатай юм бэ? Охин удахгүй зүгээр болчихно. Чи битгий дөрвийлгөөд бай! хэмээн аав хэлэхэд ээж аавын урдаас хашхирах мөчид би ихэд цочирдов.
Тэд хэрэлдэж байна гэж үү? Миний ээж аав надаас болж муудалцаж байна. Тэд бие биедээ их хайртай болохоор хэзээ ч тэдний ингэж чанга дуугарч байгааг сонсож байгаагүй юмсан. Тэгтэл надаас болж анх удаа тэд чангаар дуугарч, муудалцаж байна.
Ээж: тэр шөнө бүр уйлж байна. Чи охиноо өрөвдөхгүй байна уу? Ядаж тайтгаруулах үг хэлэх хэрэгтэй гэж хэлээд байхад яагаад уурлаад байгаа юм бэ? Би тэднийг нийлүүл гээгүй байна шүү дээ. Зүгээр л охиноо тайтгаруул гэж хэлж байна.
Аав: би өөрөө мэдчих болохоор битгий оролцоод бай гэж аав хэлчхээд гарч явах нь дуулдав.
Тэндээ хэсэг сууж байгаад гал тогоо руу орлоо. Ээж над руу хараад зөөлөн инээмсэглэн надаас сайхан амарсан уу гэж асуусан ч би хариулж чадсангүй. Зүгээр л хэнтэй ч юу ч дуугарахгүй баймаар байна.
Ээж миний урд суугаад: Хэжү, ээж нь өнөөдөр амрах болохоор эрт ирээрэй. Тэгээд хамтдаа дэлгүүр хэсцгээе.
Би: та өөрөө яв даа. Би явмааргүй байна гэж хэлэн ээжийн бэлдсэн хоолноос амссан болоод дээш өндийлөө. Тэрээр над руу хоосон харцаар ширтэх агаад би түүнийг нь харсан ч гэлээ явахаар үүд рүү алхав.
Ээж: ээжийнхээ үгэнд ор л доо.
Би: би зүгээр ээ. Надад битгий санаа зов.
Ээж: чи яагаад хийдэггүй зүйлээ хийгээд, хэлж байгаагүй үгсээ хэлээд байгаа юм бэ? Ээждээ хэлчих л дээ. Чи мэдэж байгаа. Тэр хүүгийн эцэг эх чамайг бэрээ гэж хүлээж авахгүй. Тэгээд ч аав бид хоёр чинь ч дургүй байна гээд байхад ойлгохгүй зөрүүдлээд байгаа чинь надад таалагдахгүй байна!
YOU ARE READING
Teen Dating | completed
RomancePregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж байгаа л даа тэээ?