Chapter-31 Шийдвэрээ гаргасан!

2.1K 270 50
                                    

Аав: байлдагч Хэжү, бэлдэнэ үү!

Би аавын дэргэд очиж суугаад: ойлголоо, би бэлэн! гэж хэлээд нуруугаа цэхлэв.

Тэр над руу харж нэг жуумалзчхаад өнөөх эвдэрсэн ус буцалгагчаа эргүүлж тойруулж харав.

Аав: мэс!

Би түүнд нэмэх аптирк авч өгөв. Аав чухам их анхааралтай нь аргагүй ус буцалгагчны доод хэсгийг салгах гэж байлаа. Удалгүй духанд нь хөлс бурзайх нь үзэгдэж би жүжиглэлтээ зогсоохгүйн тулд ширээн дээр тавьсан салфитканаас татаж аваад духных нь хөлсийг арчиж өгөв.

Би: ноён Нам, та хэт их хичээж байна. Жаахан амарна уу хэмээлээ.

Аав над руу харснаа: тэгдэг ч юм бил үү? Байлдагч яваад хүйтэн ус аваад ир гээд буйдан руу гарч суугаад хөлөө ширээн дээрээ тавих нь тэр.

Би: заваараад байх юм.

Ээж гал тогоонд орж ирэн: та хоёр тоглосоор л байх уу? Гурвуулангийнх нь хоолны цаг болох гэж байна гэхэд би бугуйн цагаа хараад уулга алдсан юм.

Бэлдэх хугацаа бага байна. Би аавд усыг нь өгчхөөд түүнийг нь уулгаж дараа нь яаруулав. Хоцорч болохгүй шүү дээ.

Би: алив ээ, хурдан хурдан. Наад өгзгөө хөдөлгө. Явж хоолоо идэцгээе гэсээр аавыг өрөө рүү нь хөөж орууллаа.

Өрөөндөө орж ирснийхээ дараа Бэкхёнтай утсаар ярьж гэрийнх нь ч гэсэн бэлдэж байгаа тухай хэллээ. Бидний төлөвлөгөө бүтэх хэрэгтэй юмсан. Амьдралын минь хамгийн чухал мөч тохиож байгаа учраас би энгийн байхыг хүссэнгүй. Сүүлд ахаараа гуйн байж авахуулсан ч нэг удаа ч өмсөөгүй хадгалж байсан даашинзаа хувцасныхаа шүүгээний доод талаас гаргаж ирлээ. Би энэ даашинзыг яг энэ л үед өмсөх гээд хадгалж байсан бололтой.

Тэгээд хэсэг харж байгаад Бэкхёны бэлэглэсэн цагаан өнгийн өндөр өсгийтийг өмсөхөөр шийдсэн юм. Сайхан хослол биш гэж үү? Ахын минь авч өгсөн даашинз, найз залуугийн минь бэлэглэсэн гутал.

Нүүрээ нэг их будахыг хүсээгүй учраас хамгаалах зорилгоор хөнгөхөн будав. Би хадмууддаа муухай сэтгэгдэл төрүүлмээргүй байна шүү дээ. Түүний хүүгийн найз охины хувьд өөрийн хамгийн төгс зүйлээ харуулж, хүүг нь үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг гэдгээ мэдэгдүүлэхийг хүсч байна.

Ээж хаалга тогшиход би сүүлийн удаа толинд хараад өрөөнөөсөө гарлаа. Аав ээж хоёр хөөрхөн гэгч нь хувцсаа хослуулаад өмсчихсөн байх нь тэр. Би инээд алдсаар ахад зураг үзүүлнэ гэж хэлээд баахан зураг авав.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now