Chapter-10 Уучлаарай, ах аа

2.9K 294 12
                                    

Бурхныг бодож миний амралтыг буцаагаад өгөөч! Би дахиж хичээлээ хиймээргүй байна шүү дээ. Тоо бодож толгойгоо гашилгамааргүй байхад хараал идсэн зуны амралт нь дуусчихлаа. Би үнэхээр оюутан энэ тэр нь болмооргүй байхад хичээлийн шинэ жил болчих юм. Больё оо, буцаая аа! Би цэцэрлэгтээ явмаар байна. Уйлаад тоглоом авахуулж, өдөр унтъя. Унтахгүй гэж уйлахгүйгээр дуулгавартай сайн охин байна аа. Гуйя, би буцаад хүүхэд болмоор байна.

Жүхёг: босооч, эргүүтсэн ямаа шиг юундаа орилоод байгаа юм? хэмээн ах миний зүг хачин харсаар хэлэхэд би хошуугаа унжуулсаар байв.

Би: та ч мэдэхгүй л дээ. Би одоо ганцхан сарын дараа 18 хүрчих нь. Харин та улам бүр хөгширнө. Тэгээд ч гадаад явж галуу шувууны мах идэх гэж байгаа хүн намайг яаж ойлгох вэ дээ.

Жүхёг: чи ахыгаа явуулмаар байна уу?

Би: мэдээж, таны том өрөөг ээж надад өгнө хэмээн хэнэггүй хэлэхэд ах чимээгүй болчих нь тэр. Би түүн рүү өндийж харахад ах над руу гунигтай гэгч нь ширтэж байх юм.

Би сая юу хэлчих нь энэ вэ? Ах үнэхээр явах дургүй байгааг мэдэж байж яагаад ингээд хэлчих вэ!

Би: ахаа, намайг уучлаарай. Та энэ бүхнийг өөрийнхөө л төлөө хийж байгаа шүү дээ. Дөрвөн жил хурдан өнгөрнө өө. Би таныг өдөр болгон санана гээд босч ахыгаа тэврэв.

Ах надтай хамт явж хичээлийн хэрэглэлүүдийг авч өгнө гэв. Ээжийн ажил аль эрт эхлээд, аав нэг гэмт хэрэгтнийг барих гээд завгүй байгаа. Ах дор хаяж хоёр сарын дараа явчих болохоор бид хоёр цагийг хамт өнгөрөөх гэж байгаа юм. Бэкхёнд өнөөдөр ахтай хамт болзлоо гэж хэлчхээд би өрөөнөөсөө гарахад ах буйдан дээр суугаад утсаа оролдож байлаа.

Би: явцгаая гэж орилоод ахын гарнаас татан босгоод гэрээсээ түрүүлж гарлаа. Ах ардаас хаалгаа түгжээд гарч ирсний дараагаар Жүхёг машиныхаа хаалгыг онгойлж өгөхөд би түүнд баярласнаа илэрхийлээд суулаа.

Тэгээд бид нэг дэлгүүрт ороход үнэхээр хөөрхөн үзэгний сав байсан шууд л шүүрэн авлаа. Энэ хос байсныг нь би мэдээгүй ба мэдсэн даруйдаа Бэкхёнд өгөхөөр шийдэв. Ах миний гартаа барьсан бүхнийг сагсан дотроо хийж, тийм ч юм байна, энэ хөөрхөн байна гээд үнэхээр чамин юмнуудыг хаанаас ч юм гаргаж ирэн надад харуулж байлаа.

Би: би бараг эднийг дөрвөн жил хэрэглэх байх аа гэсээр авсан юмнуудаа харсаар ахад хэллээ.

Жүхёг: намайг иртэл ашиглаарай гэчхээд тэр миний хацарнаас чимхэв.

Ах их мөнгөтэй болохоор өнөөдөр надаас мөнгө харамлахыг хүсээгүй бололтой. Тэр ойрд үнэхээр алдартай байгаа зоогийн газарт орохоор болов. Тэр өнөөдөр үнэхээр боловсон байх юм. Сандал хойшлуулан суухыг урихад би түүнийг шоолон инээж байгаад суухад ах зөөлнөөр түлхэж өгөөд өөрөө миний урд ирж суув.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now