Chapter-2 Тэнэг Бэкхён

4.5K 394 11
                                    

Хаврын налгар өдрүүд үргэлжлэн миний сэтгэл зүрхийг эрс гуниглуулж байв. Хаврын салхи хавирга нэвт гэдэгчлэн ханиад хүрээд арай л гэж амьд явна. Сэүн надад байдаг ганц найз минь байж надаас ханиад авчихна гээд нээх сүртэй маск энэ тэр зүүж сүржигнээд надтай ч юм дуугарахгүй байгаа. Ер нь би албаар ханиад хүрсэн биш. Өвдье гэж өвдөөгүй за!

Би нэг найтаачхаад нусаа таттал Сэүн над руу харж ярвайгаад маскаа бүр дээшлүүлэв. Би түүн рүү муухай хараад нүүрээ ойртуултал муу тэнэг чинь намайг мангастдаг байгаа. Би Сэүн рүү ёстой хамгийн үзлийн царайгаа үзүүлж, хэлээ ч гаргахаа мартсангүй.

Сэүн: чи ер нь ингэж надад саад болж байснаас эмнэлэгт очиж хэвтээч, тэнэг ээ!

Би: үгүй ер өө, тэгээд чиний хэлснээр би эмнэлэгт очоод хэвтчихвэл чиний наад тэнэг толгой чинь хичээл хийж мэдэхгүй болохоор асуусан ч эргүү царайгаа гаргаад хэлж өгөхгүй. Би хэнээсээ өнөөдөр юу заасан бэ гээд царайчлаад байж байдаг юм. Төгсөх гэж байгаа болохоор ганц өдрийн хичээл ч чухал байна.

Сэүн дээгүүр харсаар: миний толгой тэгэж яривал юмтай толгой шүү. Заримдаа чиний балай үгнүүд л миний толгойг эргүүлээд байдаг болохоос биш зүгээр толгой хөөе!

Би нүдээ эргэлдүүлэн: пахх чимээгүй бай, ядаргаатай байна!

Завсарлагааны дараа ангид орж ирээд суутал гаднаас Сэүн хар хурдаараа орж ирээд цүнхээ авах гэхэд нь би нэг булангаас нь бариад хаачих гэж байгааг нь асуулаа.

Сэүн: ах нар бөөнөөрөө гарах гэж байна гэнэ ээ. Ганц өдөр намайг явуулчих. Би маргааш хичээлээ нөхчихнө өө гэсээр цүнхээ татахад би бүр өөр рүүгээ татаад жуумалзав.

Би: нөгөө Бэкхён ах чинь ч гэсэн байгаа юу?

Сэүн над уу гайхан харж: тийм ээ гээд толгой дохилоо.

Би: Сэүн аа, миний царайлаг найз аа. Хэрвээ би хичээлээ тасалъя гэвэл яах уу?

Сэүн бүр ч илүү гайхан нүдээ томрууллаа. Түрүүхэн л нэг өдрийн хичээл хүртэл чухал гээд байсан байж одоо болохоор хичээлээ таслана гэхээр мэдээж сонссон хүн бүр гайхна. Мэдэхгүй ээ, миний толгой Сэүний толгой шиг эргүүтчихэж. Бэкхён ах надад маш их таалагдсан учраас би түүнийг дахин нэг удаа хармаар байна. Хэд хэдэн хөвгүүнд сайн болж байсан ч хэзээ ч Бэкхёноос мэдэрч байсан зүйлийг мэдрээгүй юм. Тэгээд ахин нэг удаа мэдэрчихмээр санагдаад байна. Надад таалагдсан гэх үү дээ, тэр мэдрэмж.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now