Аялалын маань дараагийн өдөр манай өрөөнд их л хэцүүхэн эхэлсэн юм.Бэкхён өнөөх дэрэндээ нэг ч хүрэлгүйгээр унтаж, над руу байнга муухай харж, би түүнийг яаж уурлуулж түүний хэлсэн бүгд жинхэнэ эсэхийг мэдэхийн хүслэн болж байлаа. Бэкхёныг уурлуулахад өнөөх царайлаг залуу хэрэгтэй юмсан. Намайг хурдхан олчихоосой.
Би түрүүлж өрөөнөөс гараад Жүхён эгчийн өрөөнд орж, эгчийн нүүрээ будан суухыг харж байв.Тэгээд намайг хараад байхыг анзаарсан бололтой өөдөөс харж инээж байснаа намайг яах гэж байгааг асуулаа. Би мөрөө хавчаад зүгээр л түүнийг харан сууна.
Жүхён эгч: чамд нэг юм болж дээ? Юу сэдчихсэн юм, бяцхан тэнэг хөөрхөн охин минь?
Би тачигнатал инээгээд: бяцхан тэнэг хөөрхөн охин гэнэ ээ? Би зүгээр л хардуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэсэн юм.
Жүхён эгч барьж байсан багсаа доош нь тавин: хэнээр хардуулах гэсэн юм? Арай миний бодож зөв үү? гээд инээмсэглэв.
Би: Бён Бэкхён. Та зөв бодсон.
Жүхён эгч над руу том хараад: юу вэ? Би Бэкхёныг биш Сэүнийг бодсон штэ.
Би: за боль доо. Сэүн зүгээр л миний найз. Бэкхён бол миний ирээдүйн нөхөр. Би түүнийг эхнэртэй болохоос нь өмнө эхнэр нь болно гээд төсөөлөх мэт инээмсэглээд түүнд шөнөжин төлөвлөсөн зүйлсээ ярьж өгөв.
Жүхён эгч бид хоёр гар цохилцоод: ажлаа эхэлье! гэсээр өрөөнөөс хамт гарлаа.
Залуус гал тогоонд бүгдээрээ нийлэн хоол хийж байх агаад бид тэдний юу хийж байгааг гайхацгаан их л сонирхож байлаа.Жүнмён ах ирэн Жүхён эгчийг үнсээд хөөрхөн байгааг нь хэлэхэд би инээмсэглэсээр тэднийг харж байлаа. Би ч гэсэн Бэкхёнд тэврүүлээд зогсмоор л байна. Хурдхан намайг олооч, царайлаг аа!
Сэүн надад томоо гэгч нь гүзээлзгэнэ авч ирч өгөөд: чи ахыг яачихсан юм? Муухай ааштай дээрээ бүр муухай аашлаад байх юм. Энүүгээр дүүрэн Бэкхён ахын хүйтэн аура. Хэн ч ойртохгүй байна.
Би: мэдэхгүй ээ, би яаж мэддэг юм гээд гүзээлзгэнээс хазсаар сандал дээр очиж суулаа.
Чанёол Каи хоёр гурилтай ноцолдож, хамаг юм гурил болгосны дараагаар Кёнсүү Чанёолыг загнаж, Каи миний хажууд ирж суув. Кёнсүү Чанёолтой хамт өнөөх гурилаа янзлаж, арай гэж гурил дүрстэй болгоод хоолоо үргэлжлүүлж хийлээ.
Каи: чи өнөөдөр их хөөрхөн харагдаад байх юм. Өчигдрийн тэр залуу чамаас зуураад байсан чинь гэнэтхэн чамайг нээх хөөрхнөөр хараад эхэллээ гэсээр миний үсийг илэх нь тэр.Би тэрнийг гарыг цаашлуулаад хачин харцаар харахад Каи над руу ойртов.
YOU ARE READING
Teen Dating | completed
RomancePregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж байгаа л даа тэээ?