Chapter-11 Бэкхёны охид

3K 308 16
                                    

Би: намайг Нам Хэжү гэдэг. Танилцсандаа таатай байна.

Би хэзээ ч ингэж их сандарч үзсэнгүй. Тэнхимийнхэнтэйгээ танилцаж байж яагаад ингэж их сандраад байгаа юм бэ? Шалгалт өгөхдөө ч сандраагүй байж одоо гар чичрээд ямар балай юм бэ? Энд үнэхээр хөөрхөн охид байгаа болохоор тэр юм болов уу? Их Сургуульд орж ирж байж бараг л төгсөх дамжаа мэт хувцасласан хэд хэдэн охид байна. Удахгүй халад өмсөөд эд ингэж зоргоороо байж чадахгүй байх даа.

Ххх: Бурим гэдэг. Би дээд дамжааны сонбэ чинь. Аль болох тэнхимээ доош татах юм хийх хэрэггүйг хичээгээрэй хэмээгээд тэр над руу үнэхээр хачин харахад би ч гэсэн өөдөөс нь харлаа.Энэ охины харц содон сонин харц байх агаад намайг түүнээс айна гэж бодсон бололтой.

Тэнхимийн дээд курсийн ах эгч нар бидэнтэй бүгдэдтэй нь танилцаж, өнөө орой шууд танилцах үдэшлэгтэй гэв. Энэ сургуулийн бүх цогцолбор сургуулиуд нийлж бие биетэйгээ танилцдаг уламжлалтай бөгөөд энэнд бүх оюутнууд оролцох ёстой. Тэгэхээр би Бэкхёнтой уулзаж чадах нь. Тэр аль хэдийнээ гуравдугаар дамжаа болохоор уулзахад хэцүү байна байхдаа гэж бодож байсан юм. Гэтэл уулзах нь.

Эхний өдөр болохоор хичээл орсонгүй. Эмчийн сургуулийн оюутнууд бүгд дүрэм, хичээл, бас бус зүйлстэйгээ танилцаж мөн хичээлийн танхимуудаараа ч ороод амжив. Тэгээд завсарлагааны цагаар би ганцаараа суух ширээ хайж байтал нүдэнд минь найз залуу маань шууд туслаа. Би лавшруулан харж тэдний хэд хэдэн охидтой юу хийж байгааг гайхаж байсан юм. Бэкхён, Лэе ах, Жунин бас миний бяцхан найз Сэүн мөн миний танихгүй хоёр гурван залуус нэмээд хэдэн охид. Ямар гайхам сайхан үзэгдэл вэ?

Би хоолоо авчхаад шууд тэр ширээ рүү явлаа. Намайг хэн нь ч тоож хараагүй учраас би уруулныхаа нэг өнцгийг өргөсөөр Бэкхёны урдах сандал дээр суув. Тэд намайг гайхан харж, Сэүн над руу том харах аж. Би яагаад энд илүүдээд байгаа юм шиг санагдаад байна аа, айн?

Сэүн: чи энд юу хийж яваа юм?

Би: ХООЛ ИДЭХ ГЭЖ БАЙНА, ЯАВ? гэж орилоход Сэүн надаас цочиж нүдээ хурдан хурдан цавчих нь тэр.

Бэкхён: би чамайг хоол идэхгүй байх гэж бодоод залгаагүй юм. Сайхан амарсан уу? хэмээн миний гарнаас атгахад нөгөө охидууд нь бидэн рүү том харахад би гараа шууд татаж аваад хоолоо идэж эхлэлээ.

Их сургуулийн эхний өдөр ийм онцгүй эхлэх гэж дээ! Жунин намайг харсандаа баярлаад байгаа юм уу бантаад байгаа юм уу тэнэг царай гарган сууна. Би чимээгүй л урдах хоолоо идэн сууж байхад өөр нэг хүн миний хажууд ирэн суулаа. Би тоосонгүй. Өндөгний ороомог миний халбаган дээр тавьж өгөхөд л би толгойгоо эргүүлэн түүн рүү харсан юм. Аан, түрүүний миний царайлаг гэж бодож байсан манай тэнхимийн залуу байж. Түүнийг хэн гэл ээ дээ байз? Күн гэсэн тиймээ тийм, Күн гэдэг нэртэй гэж хэлсэн.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now