Bonus: Prank

2.9K 307 15
                                    

Бэкхён ойрд сургууль дээр шахуу ажилтай байгаа болохоор тэр намайг тоохгүй байгаа. Мессеж бичсэн ч удаан хугацааны дараа хариу ирээд бүр нэг урамгүй. Сургууль, гэр гэсэн маршруттай болсон надад түүнийг нэг сайн чадах аргаа олж ядаж байх үед тэнхимийн нэг охин найз залуугаа "пранк"-дсан тухайгаа хэдэн охидод ярьж би Бэкхён дээр энэ аргыг хэрэглэж үзэхээр шийдсэн юм. Тэр намайг шимэх дуртай. Гэхдээ ойрд Бэкхён намайг шимэх зав байхгүй байсан болохоор би хуурамчаар хэн нэгэн намайг шимсэн болгож харагдуулаад, гарах үйлдлийг нь харах гэсэн юм.

Надад лав түүний ямар царай гаргаж, юу гэж хэлэх нь их сонирхолтой байгаа.

Өнөөдөр ээж аав хоёрын хоёулангийнх нь ойртож ирдэг өдөр болохоор би Жүхён эгчээс тусламж авахаар шийдсэн юм. Тэр их сахилгагүй болохоор тэр дороо зөвшөөрсөн шүү. Гэхдээ тэр одоог хүртэл гол ажилдаа орохгүй гал тогоонд хоол эргүүлсээр явж байна.

Би залхсан царай гаргаад: БЭ ЖҮХЁН! АЖЛАА ЭХЛЭЕ Л ДЭЭ, ХУРДАН ХҮРЭЭД ИР! хэмээн орилоход Жүхён эгч цүнхээ чирсээр миний урд ирэн суулаа.

Би: сайн дуулгавартай охин шүү.

Жүхён эгч: за битгий хуцаад бай. Наад хүзүүгээ нааш нь гэсээр тэр миний хүзүүг хэсэг харж байгаад яг эрүүний ясны харалдаа будахаар болов.

Би: Бэкхён уурлах болов уу? Уурлаад намайг зодчихвол яах уу?

Жүхён эгч инээгээд: наадах чинь уурлаж мэдэх ч эмэгтэй хүн тэр тусмаа чамд гар хүрч чадах хүн биш ээ. Хоёулаа нэг мөсөн чадаж байгаа дээрээ чиний утсан дээр зураг авах юм уу?

Би: юуны зураг?

Жүхён эгч нээх тэнэг царай гаргаснаа: би эрэгтэй хүн шиг суугаад чамтай хамт зургаа авахуулъя. Тэгээд утасныхаа дэлгэцэн дээр тавьчих. Чиний утсыг авч үзэхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ авч үзвэл үнэхээр сайн тоглосон нь дээр. Угаасаа чамайг тоохгүй байгаа гэсэн биз дээ, муу моньд гээд муухай инээлээ.

Энэ хүүхэн ямар муухай санаатай юм бэ?

Би: ээ яах юм бэ? Тэгэж байгаад зүрхний шигдээсээр үхчих юм бол хоёулаа хүн амины хэрэгт орно штэ.

Жүхён эгч: юун зүрх вэ? Хардалтаар үхдэг юм байгаа биз дээ, тэнэг минь!

Би: зүрх байх аа. Хичээл дээр хардсаны улмаас амиа алдах гэж хичээл ороогүй дээ. Зүрх л байх.

Жүхён: өө, чи ямар ирваа юм бэ? Чамтай ярих хүсэлгүй болчихлоо.Зүгээр чимээгүй суугаад эгчдээ даатга.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now