Chapter-27 Сая долларын үнэтэй зүрх

2.3K 274 73
                                    

Бэкхён: намайг төгссөний дараа чи намайг сургууль дээр харж чадахгүй санах байхдаа?

Би: харин л дээ. Угаасаа би чамайг өглөө ажилдаа явах гээд бэлдэж байхад чинь өглөө бүр зангиаг чинь сонгож өгнө. Тэгээд цүнхийг чинь гарт чинь бариулаад орой эрт ирээрэй гэж хэлэх болно гэхэд Бэкхён над руу харахад би мөрөө хавчаад инээлээ.

Бэкхён: намайг компанид орох гэж байгааг яаж мэдсэн юм?

Өөүү, би мэдээгүй байсан шүү дээ. Зүгээр л мөрөөдлөө ярьж байсан юмсан.

Би: чи ямар компанид орох гэж байгаа юм?

Бэкхён: яагаав дээ, байнга дадлага хийдэг том компани-даа орно доо. Чи яаж мэдсэн юм?

Би чангаар инээгээд: би юу ч мэдээгүй байсан шүү дээ. Чи л сая азаартчихлаа.

Бэкхён: өө, уг нь орчхоод хэлье гэж бодож байсан юм.

Би: за урдах замаа хар аа.

Бэкхён Сэүн бид хоёрын юу ярьсныг асуугаагүй. Би ч гэсэн асуугаагүй юм чинь гээд нэг их юм хэлсэнгүй. Харин Сэүний хэлсэн үгийг бодон явж байсан юм. Янз бүрийн юм болчихвол яах юм?

Түүний машин барьж байгаа төрхийг ширтсээр байсанд Бэкхён над руу харав. Тэгээд атгасан байсан гар болон Бэкхёны нүд рүү харахад тэр нэлээд эргэлзээ болон төөрөгдөл дунд байгаа бололтой санагдана. Бид зоригтой байх ёстой. Юунаас ч илүү нэг нэгнийгээ түших хэрэгтэй шүү дээ.

Би өөрийгөө зоригжуулсаар: Бэкхён, бид танай аав ээжтэй уулзах хэрэгтэй байх.

Бэкхён толгой дохиод: бодож л байна. Гэхдээ хэзээ гэдгийг нь шийдэж чадахгүй нь хэмээгээд санаа алдах нь тэр.

Би: өнөөдөр байвал зүгээр үү?

Бэкхён миний хэлсэнд итгэхгүй байгаа бололтой над руу хачин харж байв.

Би: би тоглоогүй ээ.

Бэкхён: чи тэгэж хүсч байвал хоёулаа өнөөдөр манайд очицгооё. Хэжү, чи мэдэх үү?

Би: юуг?

Бэкхён: хүний зүрх сая долларын үнэтэй. Харин би чамд зүрхээ үнэгүй бэлэглэсэн.

Тэнгэр минь. Миний амьсгал давчдаж эхлэхэд нүүрээ дарав. Тэр намайг ичээж бас эрхлүүлэхээ үнэхээр сайн мэдэх юм. Ийм болохоор л би түүнд хайртай. Надад өөр зүйл хэрэггүй ээ. Ганцхан Бэкхён л байхад болно.

Би: Бэкхён, намайг битгий ичээгээд бай л даа гэчхээд гараа нүүрнээсээ холдуулахад би Бэкхёны царайг олж харсан юм. Тэр суудлын бүсээ гаран доогуураа оруулаад над руу ойртсон байх агаад улаан гэрэл асч байгааг олж харав.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now