Chapter-40 Бүхний эхлэл

3.9K 280 20
                                    

One Week Later

Өнөөдөр бол миний бяцхан Кёнигийн төрсөн өдөр юм. Тэрээр одоог хүртэл дуг нойрондоо дугжирч би түүнд төрсөн өдрийн эхний хоолыг хийж өгөхөөр гал тогоонд баахан хоолтой зууралдан зогсож байгаа цаг мөч билээ. Эрт сэрсэн боловч одоог хүртэл хоолоо бүрэн гүйцэт хийж дуусгаагүй байгаа тул Бэкхёныг унтаж байгаасай хэмээн битүүхэндээ бодож байв.

Эмэгтэй хүн та хэчнээн агуу вэ? Үүнийг тусдаа гарч өөрөө гэрийн эзэгтэй болон гал тогоо болоод гэрээ бүхэлд нь хариуцсаны дараа бүрэн мэдэрсэн юм. Олон хүүхэдтэй гэрийн эзэгтэй нар бүр ч туршлагатай, гаршчихсан байдаг биз. Эмэгтэй хүнийг хүндлэх хүндлэл бүх зүйл дээр оршдог юм шүү!

Би: бараг л боллоо. Өглөөний хоол гэхэд арай хүнддэх бололтой. Гэхдээ зүгээр дээ. Өнөөдөр төрсөн өдөр нь шүү дээ хэмээн өөрөө өөртэйгээ ярин зогсож байтал унтлагын өрөөний хаалга онгойж Бэкхён гараад ирэх нь тэр.

Бэкхён нойрмог мөн сүүмийсэн нүдээр онийн харснаа: юу хийж байгаа юм? гэж асуув.

Би: өглөөний хоол.

Тэр хэнэггүйхэн толгой дохичхоод угаалгын миний хажууд ирэн зогслоо. Би түүний өрвийж боссон үсийг нь янзалмар аядаад уруулных нь тэрүүхэн талд цагаараад хатсан шүлсийг олж харав.

Би: энэ заваан залууг хараад байгаарай. Нүүрээ угаахгүй яасан юм? хэмээгээд цэвэрхэн алчуураар шүлсийг нь үрэн арчлаа.

Бэкхён: чи хажууд байхгүй байсан болохоор сандраад босоод ирсэн юм гээд өхөөрдмөөр эвшээхэд нь би хацарнаас нь чимхтэл тэр эвшээхээ больчихов.

Би: нүүр гараа угаагаад, хувцсаа солиод гараад ир. Өрөө рүүгээ марш!

Бэлдсэн шөл пол пол хийн оргилон буцлаж, би амтыг нь амтлахаар халбагадав. Хэсэг тамшаалж байгаад нүд сэргэх шиг л боллоо. Сайхан амттай болсон байна. Бэкхёнд их таалагдах бололтой дог шүү.

Хоол хийж сурахгүй бол хадмууд, нөхөртөө гологдоно гэх аав ах хоёрын хэлсэн үгс нь үнэхээр үнэн байсан юм. Хэрвээ би хоол хийж чаддаггүй урьдын эрх охин байсан бол өнөөдөр Бэкхёны төрсөн өдрөөр хоол хийж  өгч чадахгүй байх байсан шүү дээ. Өрөвдөлтэй нь аргагүй Бэкхёнд эрхлэхээс өөр зүйл мэдэхгүй байсан бол үнэхээр өөрийгөө алах байлаа.

Бэкхён гарч ирээд хоолны ширээний ард суулаа. Тэгснээ нүдээ анин хоолны үнэрийг үнэртээд дараа нь нүдээ нээн над руу инээмсэглэв. Би түүнийг хойшлохыг хүсээд хажуугаар нь халуун тогоотой шөл барьсаар ширээн дээр тавилаа.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now