Haejoo's P.O.V
Бүтэн долоо хоног хором мөч бүхнийг тоолон хүлээсэн Бэкхёны амралтын өдөр боллоо. Ээж аав хоёроос зөвшөөрөл аваад ирсэн болохоор түүнийг ажлаасаа тарж ирэхийг нь хүлээнэ. Түүний амралттай давхцан маргааш бидний үерхсэний гурван жилийн ой тохиож байгаа учраас би маш их догдлож байсан юм.
Гурван жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Энэ бүх хугацаанд маш олон зүйлийг туулж өнгөрөөлөө. Түүнд бүр ихээр татагдан, биенийхээ тал гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Амьдрал үргэлж дардан байдаггүй учраас бидэнд бүх төрлийн асуудал тулгарах болно. Гэхдээ тэр бүхнийг яаж ч унаж боссон даваад л гарах хэрэгтэй. Энэ чинь амьдрал. Амьдрах хүсэл тэмүүлэл юм шүү дээ.
Хоолоо хийж дуусгачхаад хийх юм байхгүй байв. Зурагтаар дуучдын нэвтрүүлэг гарч, би чимээгүй л нойрмогоор зурагт ширтэнэ. Тэгээд цаг хартал түүний ирэх цаг аль хэдийн болж, хоолыг нь халаахаар гал тогоо руу явлаа.
Тэгтэл удалгүй хаалганы хонх дуугарч Бэкхён орж ирэхэд би барьж байсан хоолны халбагаа тавилгүйгээр түүнийг тосохоор үүд рүү очив. Бэкхён над руу хялам хийж хараад гутлаа тайлаад цүнхээ өлгүүрт өглөө. Би түүнийг намайг үнсэхийг хүлээж байсан юм.
Би: ядарсан уу? Би чамд хоол хийсэн. Бас маргааш чи амарна биз дээ? хэмээн цоглог дуугаар асуухад Бэкхён хариу хэлэлгүйгээр над руу харан хацар дээр үнсээд шууд унтлагын өрөө рүүгээ орчих нь тэр.
Хэсэг хачин ойлгомжгүй мэдрэмжин дунд байсан ч чимээгүй л өрөө рүү нь оров. Тэр ядарсан байх. Амралтгүй ажилласан шүү дээ. Маргааш өглөө сайн унтуулаад амраасан нь дээр.
Би: хоолоо идэх үү?
Бэкхён зангиагаа суллан: үгүй ээ, би ажлынхантайгаа өдөр их хоол идчихсэн. Шингэхгүй байна гэхэд нь би толгой дохилоо.
Би: тэгвэл маргааш өглөө халаагаад идэхэд болох байх аа. Одоо шууд унтах юм уу? Би массаж хийгээд өгөх үү?
Бэкхён хариу хэлсэнгүй. Гэвч би түүний нүдээ эргэлдүүлж байгааг олж харав. Тэгээд миний хажуугаар зөрөөд ариун цэврийн өрөө рүү орсны дараагаар хүрмийг нь өлгүүрт өлгөөд орхилоо. Ажил хийх их стресстэй бололтой. Бэкхён намайг хэзээ ч үл тоож байгаагүй шүү дээ. Үл таних мэдрэмж биеийг минь бүрхэн авсны дараагаар гомдоод байгаа мэдэв. Иймхэн зүйлд юунд нь гоморхоод байгаа юм бэ? Шалихгүй зүйл шүү дээ.
Бэкхён хувцсаа сольж гарч ирээд над руу харав. Би доошоо харан сууж түүнийг дахиж ядраахгүйг хичээж байсан юм.
YOU ARE READING
Teen Dating | completed
RomancePregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж байгаа л даа тэээ?