Chapter-5 Танихгүй залуу

3.7K 360 43
                                    

Өглөө сэртэл би Бэкхёны тэвэрт байсан.Унтахдаа яалт ч үгүй нөгөө дэрнийхээ хоёр талд байсан ч одоо би тэвэрт нь хэвтэж байх юм. Би түүнийг сэрээхгүй гэсэндээ зөөлнөөр гарыг нь авсан ч Бэкхён нүдээ нээхэд нь би цочоод бүр цээж рүү шигдчих нь тэр. Тэрээр доошоо хараад чангаар инээхтэй зэрэгцэн манай өрөөний хаалга онгойгоод би бүүр доошоо оров.

Бэкхён хоолойгоо засаад: юу вэ? хар өглөөгүүр хүний өрөөнд хаалга тогшиж орж ирээч.

Чанёол: засс юун хар өглөө. Бос! Хэжү хаана байна? Гарч аялалаа эхлүүлье гээд энэ хүмүүс орилоод байхад та гуай унтаж байдаг.

Бэкхён: за за, удахгүй гарлаа. Хаалгаа хаагаад наад өзгөө аваад гарч үз!

Чанёол: муухай ааш нь хэзээ дуусах юм бол? Сарын тэмдэг нь анх ирж байгаа охин шиг л байх юм.

Бэкхён хажуудаа байгаа дэрээ шидээд: олон юм яриад байлгүй гар, тэнэг ээ гэсээр орилж байлаа.

Хаалга хаагдах чимээнээр би хурдхан босч угаалгын өрөө рүү хариалгав. Бэкхёны чангаар инээх дуу хаалганы цаанаас сонсогдож би нүүрээ дарсаар ичиж байгаадаа ичих нь тэр. Яагаад Бэкхёнд тэврүүлээд унтаж байдаг билээ? Би яг галзуурчихаж. Эрэгтэй хүнтэй хамт унтчхаад баярлаж байдаг хүн надаас өөр хэн байх бол? Зүрх минь галзуу юм шиг л цохилж байна.

Нүүрээ дарж зогсож байгаад амьсгаагаа гарсныхаа дараа хурдхан шиг нүүрээ угаачхаад угаалгын өрөөнөөс гартал Бэкхён ороо цэмбийтэл хураагаад юу өмсөхөө бодож байгаа болтой хоёр цамц орон дээрээ тавьчихсан хараад зогсож байв.

Би түүний хажууд очоод: цэнхэр өнгөтэйг нь сонго.

Бэкхён: хар нь байвал?

Би: гадаа халуун байна. Хар юм чамайг улам халууцуулна. Цэнхэр нь нарыг өөртөө ойлгоод чи халууцахгүй.

Бэкхён: чи яг л миний найз охин шиг санагдчихлаа гээд инээхэд нь би хоолойгоо засаад цааш алхав.

Тэгээд янзалсан хувцаснаасаа өчигдөр сонгосон хувцсаа биш Бэкхёны цэнхэр цамцтай хослохоор цэнхэр өнгийн даашинзыг өмсөхөөр болов. Өмсчихвөл санаа амрах юм шиг санагдаад Бэкхёныг угаалгын өрөө орсон хойгуур өмсөөд толины өмнө очиж зогслоо. Үнэхээр л түүний найз охин мэт мэдрээд, гэнэтхэн жинхэнэ найз охин нь болчихъё гэсэн бодол төрж жумалзах нь тэр. Би үнэхээр галзуурчихаж! Найз охин нь болно гэнэ ээ? Бён Бэкхёны уу? Чи чинь Дикаприогийн эхнэр болох мөрөөдлөө яасан бэ? Өчигдөрхөн л Титаник үзээд уйлан байж амлачхаад одоо болохоор Бэкхён гэнэ үү?

 Teen Dating | completedWhere stories live. Discover now