0.1

14K 646 9
                                    


Хэрвээ бурхан миний хүслийг сонссон бол...
Хэрвээ би хэн нэгний хүслээр биш өөрийн хүслээр гэрлэсэн бол...
Магадгүй энэ бүх зүйлс өөр байх байсан.

Хэн нэгэнд хайрлуулж, халамжлуулж, хүндлүүлэх байсан биз...
Хайргүй хүнтэйгээ хамтдаа байна гэдэг яг л мөсөн дээр хэвтэж буйтай адил...

Би даарч байна...

Өөр нэгнийг зүрхэндээ хайрладаг нэгэнтэй хамт байх үнэхээр хэцүү юм.
Намайг хайрлаж яг л цэцэг шиг услаж тордох хэрэгтэй байна.
Би цангаж байна....

Хайр сэтгэлд зөвхөн бие нь бус сэтгэл нь чухал байдаг гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз...

: надад хоол хийж өг алив бос Хэжин!

Би дургүй царайлан босно. Бүх зүйл хэцүү санагдаж байна. Гэр нь хүртэл хүйтэн хөндий... ээж аавыг харахад л жаргалтай байгаа дүр эсгэж байгаа боловч яг үнэндээ энэ бүхэн хэтэрхий гашуун байна.

Тэхёны тушааснаар өглөөний цайг нь бэлдлээ.

Би: болчихлоо Тэхён хоолоо ид!

Нэг л хэвийн хүйтэн хөндий царай. Зөвхөн утасаа ширтэх хэнэггүй амьтан...
Хоолны ширээний ард хоолоо идэн сууна. Чив чимээгүй орчин бүхнийг бүрхэн авна.

Тэхён: өнөөдөр хуралтай болохоор оройтож магадгүй. Тийм учраас намайг ирэхийг хүлээлгүй унтаж байгаарай.

Би: зүгээр л өнөөдөр ирж чадахгүй маргааш ирнэ. Хуралтай биш хайртай эмэгтэйтэйгээ байх хэрэгтэй байна гээд хэлээчдээ. Би чамд чухал биш атал яагаад надад худлаа яриад байгаа юм. Би залхаж байна. Байнга худлаа ярихаас чинь!

Зориг гарган түүнд уурлана. Энэ хүйтэн харц хэтэрхий аймар юм...

Тэхён: тиймээ, би яагаад чамд худлаа хэлэх ёстой гэж. Хайртай хүнтэйгээ хамт байчихаад ирэе.

Би: би чамайг хориглоогүй. Чи хүссэн харин би юу ч хийх эрхгүй нэгэн. Тийм биздээ. Бас би маргаашнаас ажилтай.

Тэхён: тэгээ надад чиний юу хийх тийм ч чухал биш гэчихээд гараад явлаа.
Би: их зантай муу новш...

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now