3

7.1K 510 1
                                    


Өдөржингөө л бичиг цаастай зууралдана. Аргагүй биздээ энэнээс өөр юу хийх билээ дээ?

Утас дуугарах*

Би: сайн уу? Минжүүнаа.
Минжүүн: мэдээж шүү дээ. Би сайн байгаа.
Юу хийж байна даа? Шинэ ажил гээд яриад байсан орчихсон уу?
Би: тэгэлгүй дээ орчихсон. Үнэхээр сайхан байна.
Минжүүн: болж дээ. Тэхён та хоёр хэр байна даа.
Би: чи мэднэ дээ бид хоёр тийм ч сайн биш гэдгийг.
Минжүүн: дээрдээгүй байгаа юм уу? Ингэж байснаас салвал яасан юм бэ? Хэжин.
Би: Жисон та хоёр над шиг алдаа гаргахгүйн тулд сайн хүнтэй гэрлээрэй.
Минжүүн: ойлголоо. Хэзээ уулзах вэ? Энэ амралтын өдөр байвал яаж байна?
Би: энэ амралтын өдөр уулзаж чадахгүй байхаа Тэхёны аав, ээж дээр очино.
Минжүүн: тийм үү? Тэгвэл ярьж байгаад больё.
Би: тэгье. Нээрээ Хусог та хоёр хэр байна даа?
Минжүүн: маш сайн байгаа.
Би: болж дээ. За тэгвэл дараа ярья. Би одоо ажилтай байна.
Минжүүн: за тэгвэл баяртай.

Захирал: тарах болчихжээ. Өнөөдөр сайн ажиллаа. Явж болноо.
Би бөхийсөөр: заа ойлголоо.

Утас дуугарах*

Би: яасан бэ?
Тэхён: ажил чинь тарчихсан уу? Хамт хоол иднэ гэснээ мартаагүй биз? Би ажлын чинь гадаа байна гараад ир.
Би: хүлээж бай гэчихээд утсаа тасаллаа.
Би: баяртай захирлаа.
Захирал: хамт бууя.

Бид хоёр компаниас гаран Намжүүн машиндаа суун явж би Тэхёны машинд суухад: саяных хэн байсан бэ?
Би: чамд хамаагүй.
Тэхён: миний бодлоор надад хамаатай юм шиг санагдаж байна.
Би: дуугай явж үз.
Тэхён: чи яагаад ингэтлээ их өөрчлөгдөөд байгаа юм бэ?
Би: өөрчлөгдсөөн. Би угаасаа л ийм хүн байсан. Би биш чи л өөрчлөгдсөн байх шүү. Чамд үл тоогдон байж чиний араас уйлж гуниглах ёстой юм уу? Одоо ингэж сайхан хандаад ирэнгүүт чинь би баярлах ёстой юу? Үгүй ээ Ким Тэхён би хангалттай тэвчсэн. Хүний сэтгэлийг өөртөө татах их хэцүү юм байна лээ. Тэвчээр нь хүртэл дуусдаг юм байна лээ! Би одоо бол чадахгүй чиний араас уйлж бас шаналж...
Тэхён: би зүгээр л...
Заазаа мартдаа.

Би түүнтэй ам мурийчихсан учир хий дэмий л цонх ширтэн замын хажууд хөтлөлцөөд явж байгаа хосуудыг харж нууцхан атаархана. Ганцхан өдөр, ганцхан цаг байсан ч яахав. Зүгээр л хэн нэгэнд хайрлуулж, халамжлуулж үзэхсэн.

Marry Me/MGL/ CompletedWhere stories live. Discover now